Таеквондогийн Азийн аварга ирэх онд Монголд болно www.eagle.mn
“Лос-Анжелес-2028” олимпын оноо олгох олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
Малайз Улсын Кучинг хотноо Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон ерөнхий чуулган зохион байгуулагдаж байна.Энэхүү хурлаар Монгол Улс, Катар Улстай 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах өрсөлдөөнд ялснаар тэмцээн зохион байгуулах эрхээ авлаа. Ингэснээр насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлөөр эх орондоо Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулэх эрхийг хүртлээ.
Энэ нь олимпын таеквондогийн анхны томоохон тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм.
Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн хуралд Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар төлөөлөн оролцжээ.
Нийтэлсэн огноо2025-07-24