1 KRISTIE BATTEN: ASIAN BATTERY METALS EYES SCALE-UP OF COPPER-NICKEL DISCOVERY WWW.THEMERCURY.COM.AU PUBLISHED:2025/07/28      2 SPECIAL INVESTIGATION TEAM PROBES MILITARY INTELLIGENCE FOR NORTH KOREA COUP COLLUSION WWW.BIZ.CHOSUN.COM PUBLISHED:2025/07/28      3 TMK STARTS DRILLING SEVENTH GAS PRODUCTION WELL IN MONGOLIA WWW.SMH.COM.AU  PUBLISHED:2025/07/28      4 MEDALS SEIZED AT 55TH IPHO WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/28      5 MONGOLIA'S ANTHEM CLOSES THEIR HOME GRAND SLAM WWW.IJF.ORG PUBLISHED:2025/07/28      6 MONGOLIA REPLACES SINGAPORE AS FIBA 3X3 ASIA HOST WWW.INSIDETHEGAMES.BIZ PUBLISHED:2025/07/28      7 AI WARNING SYSTEM GIFTED TO DJIBOUTI AND MONGOLIA WWW.CITYNEWSSERVICE.CN PUBLISHED:2025/07/28      8 SPECIALIZED HOUSING FINANCE BANK TO BE ESTABLISHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      9 179 PATENTS GRANTED IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/25      10 TURNING MORTGAGE BORROWERS INTO CAPTIVE MARKET FOR ONLY 2 COMPANIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/25      ОХУ БЕНЗИНИЙ ЭКСПОРТОД ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ ХОРИГ ТАВИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ТӨГРӨГИЙН ХАНШ СУЛАРСНААС ҮҮДЭЖ ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ 5.4 ИХ НАЯД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ЕРӨНХИЙЛӨГЧ “АЛТ-3” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛД ХЭСЭГЧИЛСЭН ХОРИГ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     АРХАНГАЙ, ХӨВСГӨЛ АЙМАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ НЭМЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НИЙСЛЭЛИЙН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 53.7 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/28     ГАДААДЫН ИРГЭНИЙГ ХҮЛЭЭН АВАХ ИРГЭН, БАЙГУУЛЛАГА ДАРААХ БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/25     БУРХАД ДАЙТАХ ЦАГААР: ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД WWW.UNREAD.TODAY НИЙТЭЛСЭН:2025/07/25    

Төгрөгийн ханш суларснаас үүдэж валютын хадгаламж 5.4 их наяд хүрчээ www.eguur.mn

Монгол төгрөгийн хадгаламж энэ оны эхний хагасын байдлаар 22.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2. 9 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Уг хадгаламжийн 19.7 их наяд төгрөг нь иргэдийнх, 2. 9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. 
Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 778.6 тэрбум төгрөгөөр ахисан үзүүлэлт юм. 
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 42.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 9 их наяд төгрөгөөр илүү болжээ.Зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэд, 38.9 хувь нь хувийн байгууллага, 1.1 хувь нь төрийн байгууллага, 1.3 хувь нь санхүүгийн байгууллага гэсэн байх юм. 
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 6 дугаар сарын эцэст 38. 7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 27.6 хувиар (8. 4 их наяд төгрөг) нэмэгдсэн аж. Энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.9 хувь байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1. 8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 535.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Уг төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4. 2 хувийг эзэлж байна. 
Чанаргүй зээл ийн өрийн үлдэгдэл 2. 1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 119.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ, Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4. 9 хувийг эзэлжээ. 
Арилжааны банкнуудын олгосон зээлийн өрийн үлдэгдлийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахын зэрэгцээ энэ оны 5 дугаар сартай бас харьцуулсан байна. Энэ харьцуулалтаар хэвийн болон анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдлийн хувь хэмжээ нэмэгдэж гарсан байгаа юм. Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 5 дугаар сарынхаас 6 дугаар сард 53.3 тэрбум төгрөгөөр буурсан эерэг үзүүлэлт гарчээ. 
Монголын Ипотекийн корпорац болон арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Уг төрлийн зээлийн үлдэгдлийн 97.6 (9. 9 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.5 (153.8 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0. 9 (88.3 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

 



Нийтэлсэн огноо2025-07-28