1 MONGOLIA’S CLIMATE TRANSITION: EMPOWERING CITIZENS FOR A JUST AND SUSTAINABLE FUTURE WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/07/31      2 MONGOLIA RENEWABLE ENERGY TARGET: POWERFUL 2030 VISION WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/07/31      3 MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA BATMUNKH BATTSETSEG TO VISIT FINLAND WWW.VALTIONEUVOSTO.FI  PUBLISHED:2025/07/31      4 MIAT’S NEW “IRVES” AIRCRAFT ARRIVES IN MONGOLIA AFTER COVERING 12,265 KM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      5 5TH CHINA-MONGOLIA EXPO TO BOOST REGIONAL COOPERATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/31      6 FIVE AIMAGS CLASSIFIED AS HIGH-RISK FOR DROUGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      7 SEACEN FORUM FOCUSES ON FUTURE-READY CENTRAL BANK WORKFORCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/31      8 39 MONGOLIAN STUDENTS TO STUDY IN GERMANY UNDER “PRESIDENT'S SCHOLAR - 2100” PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      9 MONGOLIAN FLAG CARRIER TO START NON-STOP FLIGHTS BETWEEN SINGAPORE AND ULAANBAATAR FROM NOV 4 WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2025/07/30      10 WHEN CHINA SNEEZES, MONGOLIA CATCHES A COLD WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/07/30      ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКС БУЮУ ХӨХ НҮҮРСЭЭР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ЗАСГИЙН ГАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "АЛТ 3" АЯН ГАЦААНД ОРОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ДЦСV-ЫГ БАРИХ КОМПАНИ ИРЭХ САРЫН 6-НД ТОДОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     МИАТ КОМПАНИ КАНАД УЛСЫН BOMBARDIER ҮЙЛДВЭРИЙН CRJ-700 ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     BNE INTELLINEWS: БНХАУ НАЙТААХ ҮЕД МОНГОЛ ХАНИАД ХҮРДЭГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС"-ЫН II БЛОКИЙГ 12-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ГАНГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТАВАН АЙМАГ ЭРСДЭЛ ИХТЭЙ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯТАДЫН БООМТУУДАД ДАХИН ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30    

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо www.itoim.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан БНХАУ-ын Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин болон Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо нартай уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2028 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлыг бууруулах ач холбогдолтой уг үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох хүчин чадалтай байна. Лаг шатаах процессоос уур, цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн дотоод эрчим хүчийг хангахаас гадна төвийн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой. Мөн бид авто замын түгжрэлийг бууруулах төслүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Шинэ тойрог зам төслийн нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэдгийг онцлон дурдаад, дээрх 2 төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
undefined
Уулзалтын төгсгөлд Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.  Ташрамд, БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буй. Тодруулбал, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан юм. Нүхэн гарцын II, III төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана.

 



Нийтэлсэн огноо2025-07-30