1 MONGOLIA RECORDS USD 16.6 BILLION IN TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      2 GOVERNMENT REPORTS OPERATIONAL IMPROVEMENTS AT ERDENES TAVANTOLGOI UNDER SPECIAL REGIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      3 DIESEL LOCOMOTIVE CONVERTED TO HYBRID LOCOMOTIVE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/11      4 MONGOLIA REVEALS ITS UNTAMED BEAUTY AND RICH CULTURE THROUGH THE EYES OF DUTCH TOURISTS ON AN UNFORGETTABLE ADVENTURE WWW.TRAVELANDTOURWORLD.COM  PUBLISHED:2025/09/11      5 ROBOTIC MILITARY DOG TRAINING FEATURED IN CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE EXERCISE WWW.NOVINITE.COM  PUBLISHED:2025/09/11      6 MONGOLIA DEPLOYS 15TH BATTALION’S SECOND CONTINGENT TO UN MISSION IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      7 THE MONGOLZ RANKINGS RISE TO SECOND WORLDWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/10      8 CHABOT MOBILITY JOINS MONGOLIA VOYAGER PROJECT TO EXPORT K-MOBILITY INFRASTRUCTURE WWW.BIZ.CHOSUN.COM  PUBLISHED:2025/09/10      9 "OYUT" COPPER DEPOSIT WITH 1.1 MILLION TONS OF PURE COPPER DISCOVERED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/10      10 CHINA-RUSSIA-MONGOLIA BORDER DEFENSE COOPERATION 2025 JOINT EXERCISE KICKS OFF WWW.ENG.CHINAMIL.COM.CN  PUBLISHED:2025/09/10      ЗАСГИЙН ГАЗРЫН WWW.D-GOV.MN ЦАХИМ СИСТЕМ ӨНӨӨДРӨӨС АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨМӨРТЭЙН ОВООНЫ ЦАЙРЫН ОРДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ АЛБАН ТУШААЛТНУУД ХУВИЙН КОМПАНИДАА ШИЛЖҮҮЛЭН АВСАН ҮЙЛДЛИЙН УЛМААС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХЭЭР БОЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ТӨСВИЙН АЛДАГДАЛТАЙ АЛБАН ТУШААЛТНЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД 2 ТЭРБУМААР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/11     ИПОТЕКИЙН БАНК БАЙГУУЛАГДАХААС ӨМНӨ САНХҮҮЖИЛТИЙГ ЗАСГИЙН ГАЗАР РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     Р.ЧИНГИСИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧААР ТОМИЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     БИРЖИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 739 МЯНГАН ТОНН БОЛЖ, ӨМНӨХ САРААС ХОЁР ДАХИН ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ ХАЯГДАЛ НҮҮРСИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРДЫН АСУУДЛААРХ СОНСГОЛД ХОВДООС 50 ХҮН ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10     “УЛААНБАДРАХ 300 МВТ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/10    

Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ www.montsame.mn

Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 9-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилоод буй.
Энэ оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа буюу долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсжээ. Үүнээс наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж  өмнөх сараас хоёр дахин өссөн байна. Онцгой дэглэмийн хугацаанд тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэж өгөх хугацааг 2-3 дахин бууруулжээ. 2023, 2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээнээс 11-ийг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулж байна.  
Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоол, Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. Онцгой дэглэм тогтоосон эхний хоёр сарын хугацаанд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаснаар сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус нэмэгдэж онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал үндсэндээ арилж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц, хийсэн ажил, үр дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан биржээр өмнө нь өндөр үнээр худалдан авсан нүүрсний ачилтаа зогсоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа худалдан авагчидтай хийж байгаа хэлцлийг эрчимжүүлэх, биржийн арилжаа, ачилтыг нэмэгдүүлэх болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэнд үүрэг болгов.



Нийтэлсэн огноо2025-09-10