1 MONGOLIA AND EUROPEAN INVESTMENT BANK TO PEN COOPERATION AGREEMENT FOR 1 BILLION EUROS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/10/15      2 2 DIE IN SUSPECTED CARBON MONOXIDE POISONING IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/15      3 INDIA, MONGOLIA INK 10 PACTS, TIES ELEVATED TO STRATEGIC PARTNERSHIP WWW.INDIANEXPRESS.COM  PUBLISHED:2025/10/15      4 INDIA-BACKED OIL REFINERY IN MONGOLIA TO BEGIN OPERATIONS BY 2028 WWW.DECCANHERALD.COM PUBLISHED:2025/10/15      5 TROY MINERALS INCHES CLOSER TO MINE PERMIT AT SILICA PROJECT IN MONGOLIA WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2025/10/15      6 CENTRAL BANK DISCUSSES FUTURE OF DIGITAL PAYMENTS IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      7 TEACHERS TO GO ON STRIKE STARTING THURSDAY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/15      8 MONGOLIA INFLATION ACCELERATES TO 9.0 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/14      9 ECONOMY FORECASTED TO GROW BY 5-6% IN 2026 WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/14      10 MONGOLIAN PRESIDENT ARRIVES ON FOUR-DAY STATE VISIT WWW.STRATNEWSGLOBAL.COM PUBLISHED:2025/10/14      Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ БҮРИЙН ЗАРДЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТББХ МАРГААШ 09.00 ЦАГТ ХУРАЛДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     Н.УЧРАЛ: ЯАМД ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭ АХИУЛСАН УУ ГЭДЭГ ҮР ДҮНГ ХАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ЕБС-ЫН СУРАГЧИД ЭНЭ САРЫН 20-24 ХҮРТЭЛ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС БА ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАС ОРЖ, ЗАМ ДАВААНД ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     ФЭЙСБҮҮК, ТЕЛЕГРАМ АШИГЛАН 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/14    

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ www.eagle.mn

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцоллоо.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэгийн “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээ нотоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энэтхэгийн талд талархал илэрхийллээ.
Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо.
Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэх болсон нь иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт Ерөнхийлөгч итгэж буйгаа тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боловсролын салбарын хамтын ажиллагаа нь ард иргэдийг холбох бат бэх гүүр болж, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Энэтхэг–Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.
Түүнчлэн Дели хотноо анх удаа зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолт нь хоёр ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.
Хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар оролцлоо.



Нийтэлсэн огноо2025-10-15