1 MONGOLIA URGES INDIAN COMPANIES TO EXPLORE INVESTMENT OPPORTUNITIES IN MINING AND OIL EXPLORATION WWW.CHEMINDIGEST.COM PUBLISHED:2025/10/16      2 US JUDGE SET TO APPROVE RIO TINTO'S $138.75 MILLION MONGOLIA MINE SETTLEMENT WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/16      3 AI ADDED TO 2026-2030 DEVELOPMENT PLAN WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/16      4 ANOTHER ‘SCAM’ CALLED NEW COOPERATIVE 2 WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/16      5 MONGOLIA JOINS INTERNATIONAL SOLAR ALLIANCE FRAMEWORK AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/16      6 EIB GLOBAL SIGNS MEMORANDUM OF UNDERSTANDING WITH MONGOLIA TO UNLOCK UP TO EUR 1 BILLION FOR CLEAN ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      7 URANIUM SUPPLIES, MEGA REFINERY, DEFENCE IN FOCUS AT INDIA-MONGOLIA MEETING WWW.HINDUSTANTIMES.COM PUBLISHED:2025/10/15      8 MONGOLIA SEES INCREASE IN NEWBORN LIVESTOCK SURVIVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/15      9 MONGOLIA AND EUROPEAN INVESTMENT BANK TO PEN COOPERATION AGREEMENT FOR 1 BILLION EUROS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/10/15      10 2 DIE IN SUSPECTED CARBON MONOXIDE POISONING IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/15      УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     800 АЙЛЫН "НОГООН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН МЕТР.КВ-ЫН ҮНИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ДЦС-5 ТӨСЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ НИТХ-ААР БАТЛУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     "МОНГОЛ ШУУДАН" ХК TAOBAO ПЛАТФОРМООС ЗАХИАЛСАН БАРААГ АЛБАН ЁСООР ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     “ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ЭХНИЙ ШАТ ХЭРЭГЖСЭНЭЭР ХОТЫН ТҮГЖРЭЛ 20 ХУВИАР БУУРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ЭХЭЛСЭН Ч ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     ТББХ: ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/16     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15     "МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Ж.БАТЖАРГАЛЫГ СОНГОЛОО" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/15    

"Монгол Шуудан" ХК Taobao платформоос захиалсан барааг албан ёсоор хүргэж эхэллээ www.eagle.mn

Монгол Улсын Үндэсний шуудангийн оператор Монгол Шуудан ХК нь “Alibaba” группийн үүсгэн байгуулсан, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим худалдааны платформ болох Taobao-оос Монголын хэрэглэгчдийн захиалгыг албан ёсны шуудангийн сүлжээгээр шууд хүргэх үйлчилгээг эхлүүллээ.
Шинэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчид өмнөх шиг зуучлагч, карго ашиглах шаардлагагүй болж байгаа бөгөөд БНХАУ болон бусад улсаас Taobao-гоор хийсэн худалдан авалтаа Монгол Шуудангаар дамжуулан гэр, ажлын хаяг болон шуудангийн салбараар дамжуулан авах боломжтой боллоо.
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Монгол Шуудан нь томилогдсон шуудангийн операторын хувьд Монголын хэрэглэгчдэд найдвартай, шууд, албан ёсны хүргэлтийн сувгийг санал болгож, онлайн худалдааны эрэлт, зах зээлийн өсөлтийг дэмжих нь нийгмийн болон эдийн засгийн ач холбогдолтой алхам юм. Цаашид бид Taobao болон олон улсын бусад платформуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно” гэв.
Үйлчилгээний гол давуу тал:
Найдвартай шуудангийн суваг
·         Taobao-гийн захиалгыг Монголд албан ёсоор хүргэх баталгаатай систем бүрдлээ.
·         Хүргэлтийн үнэ, хугацаа, аюулгүй байдал, мөшгөлт (tracking) нэг шийдэлд төвлөрсөн.
Шууд хүргэлт ба ил тод логистик
·         Эрээн дэх хаяг оруулах, дамжуулагч компани ашиглах шаардлагагүй.
·         Монгол Шуудангийн дотоод сүлжээгээр дамжуулан айл өрх, ажлын газарт хүргэнэ.
·         Цахим хуудсаар (www.mongolpost.mn) дамжуулан илгээмжийн төлөвийг хянах боломжтой.
Үндэсний бүх салбараар хүргэгдэнэ
·         Шуудангийн салбар, шуудангийн хайрцаг, болон хаягийн хүргэлтийн сонголттой.
Монгол хэрэглэгчдэд зориулсан шинэчлэл:
Taobao Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрснээр дараах тохиргоонууд хийгджээ:
·         Бүтээгдэхүүний үнийг төгрөгөөр (MNT) харах боломжтой болсон
·         VISA, MasterCard, Apple Pay, Google Pay, WeChat Pay зэрэг олон улсын төлбөрийн шийдэл ашиглана
·         Шинэ хэрэглэгчдэд урамшууллын купон олгоно
·         49,999₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалт үнэгүй хүргэлттэй
·         11-р сарын 11-ний “Олон улсын худалдааны фестиваль”-д Монголын хэрэглэгчид шууд оролцоно
Мөн Taobao-гийн зүгээс хиймэл оюун ухаанд суурилсан Монгол хэлний хайлт бүхий аппликэйшныг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Шинэ үйлчилгээ нь Монгол Шуудангийн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй томоохон төслийн нэг бөгөөд дотоодын хэрэглэгчдэд цахим худалдааны илүү хүртээмжтэй, найдвартай туршлагыг бий болгох зорилготой юм.



Нийтэлсэн огноо2025-10-16