1 MONGOLIA’S PRESIDENT VETOES EFFORT TO UNSEAT PM WWW.ALJAZEERA.COM PUBLISHED:2025/10/21      2 MONGOLIA’S POLITICAL WRANGLING SPARKS A CONSTITUTIONAL CRISIS WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/10/21      3 TPP V TO SUPPLY POWER FOR 100,000 HOMES AND HEAT FOR 40,000 HOUSEHOLDS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/21      4 CONSTITUTIONAL COURT TO RULE ON LEGALITY OF PRIME MINISTER’S DISMISSAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      5 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT DECLINES BY 3.6 PCT IN Q1-Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/21      6 MONGOLIA, CZECH REPUBLIC TO COOPERATE IN MEGA PROJECTS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/21      7 TWELVE MICRO PARKS TO BE BUILT ACROSS EIGHT DISTRICTS OF ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      8 MONGOLIAN PRIME MINISTER STEPS DOWN AFTER FOUR MONTHS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/17      9 MONGOLIA’S RATING UPGRADED TO B1 BY MOODY’S ON STABLE GROWTH WWW.INVESTING.COM PUBLISHED:2025/10/17      10 QATAR AND MONGOLIA TALK ENVIRONMENTAL CO-OPERATION AHEAD OF UN DESERTIFICATION SUMMIT WWW.GULF-TIMES.COM PUBLISHED:2025/10/17      Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ ТАСАЛДАЛ ӨНӨӨДРӨӨС ХЭВИЙН БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ 100 МЯНГАН ӨРХ, ААН-ИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР, 40 МЯНГАН ӨРХИЙГ ДУЛААНААР ХАНГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     БҮРТГЭЛТЭЙ 280,000 ААН-ЭЭС 118,000 НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, 16,000 НЬ ТАТВАРЫН ӨРТЭЙ ТУЛ ДАНСАА ХААЛГААД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ, НАЙМАН ДҮҮРЭГТ 12 БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     ДАМБАДАРЖААД 1973 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3618 ТӨГРӨГ БУЮУ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ШАТ АХИЖ “B1, ТОГТВОРТОЙ" БОЛСНЫГ МҮҮДИЗ ЗАРЛАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ГАДААДЫН 23.8 МЯНГАН ИРГЭН МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17     ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/17    

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна www.itoim.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламж барихаар төлөвлөж байна. Мөн нэмэлтээр дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн барих юм.
Тодруулбал, Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Дугуйн болон явган хүний замын ажил 50 хувь, бусад ажил 100 хувь дууссан. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд бэлтгэл хангаж байна.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 га талбайд шинээр газар чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж 39 нэгж талбарыг чөлөөлсөн.
Хан-Уул дүүрэгт 2025-2026 онд Туул голын эрэг дагуу дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулна.
Чингэлтэй дүүрэгт хоёр байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
Налайх дүүрэгт нэг байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг байгуулна.
Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус бүр төлөвлөлөө.
Ташрамд, 2024 онд Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 34, 35 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 6, 15, 16 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 18, 22, 35 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Налайх дүүргийн 5 дугаар хороонд тус бүр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.



Нийтэлсэн огноо2025-10-21