Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөв www.eagle.mn
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 17:14 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, Цагаан-Уул сумын төвөөс баруун зүгт 62 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Завхан аймгийн Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Нийтэлсэн огноо2025-10-22