1 WORLD BANK BACKS MONGOLIA'S POWER GRID UPGRADE WWW.MIRAGENEWS.COM  PUBLISHED:2025/10/22      2 117MLN TREES PLANTED IN MONGOLIA UNDER ‘BILLIONS OF TREES’ CAMPAIGN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/10/22      3 MONGOLIA'S MEASLES CASES SURPASS 13,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/22      4 TUGRUG DEPOSITS INCREASE WHILE FOREIGN CURRENCY SAVINGS DECLINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      5 EIGHTH PILLAR OF CABLE CAR SYSTEM INSTALLED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/22      6 ASIAN BATTERY METALS UNLOCKS MONGOLIA’S COPPER-NICKEL POTENTIAL WITH BHP BACKING AND HIGH-GRADE DISCOVERIES WWW.CRUXINVESTOR.COM  PUBLISHED:2025/10/22      7 MAGNITUDE 5 EARTHQUAKE HITS TSETSERLEG SOUM, KHUVSGUL PROVINCE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/22      8 CHINA IMPORTS RECORD AMOUNT OF MONGOLIAN COAL IN SEPTEMBER WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2025/10/21      9 AVERAGE PRICE OF SECOND-HAND HOME IN MONGOLIA'S CAPITAL RISES 14.7 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/21      10 MONGOLIA SET TO LAUNCH INTERIM POPULATION AND HOUSING CENSUS IN 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/21      ШАТАХУУН БОРЛУУЛДАГ 21 ААН-ИЙГ НИЙТ 52.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ҮХЦ-ИЙН ХУРАЛДААНЫГ Ц.САНДАГ-ОЧИР НАРЫН ГИШҮҮД ОРХИН ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭД “НОГООН НУУР 1008 АЙЛ”-ЫН ОРОН СУУЦАНД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН НАЙМ ДАХЬ ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ҮСХ: ҮХРИЙН МАХ, ТӨМСНИЙ ҮНЭ ӨСЧ, ӨНДӨГНИЙ ҮНЭ БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ЭХНИЙ 9 САРД 376 УДААГИЙН МАЛ ХУЛГАЙЛАХ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 19.4 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН НУТАГТ 5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     БНХАУ-ААС АВАХ АИ-92 АВТОБЕНЗИНЫ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭХ ХЭЛЦЭЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 10.1 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21     УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР КОКСЖИХ НҮҮРС, ЖОНШНЫ АРИЛЖАА ХАРЬЦАНГУЙ СЭРГЭСЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/21    

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно www.eguur.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж  байна. 
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа. 
“Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т  газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.
Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна. 
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж байна. 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар 8 блок, нэгдсэн 2 гражын 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригджээ.  
О.ОНОН



Нийтэлсэн огноо2025-10-22