Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлж эхэллээ www.news.mn
Авто зам ашигласны төлбөрийг газар дээр нь төлүүлэх аянцг эхлүүлжээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийн 12-ыг одоогоор бүрэн цахимжуулсан ажээ. Түүнчлэн төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа талаар албаныхан ярих болсон. Иймд, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны арвандүгээр сарын 5-наас эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна. Иймд жолооч та хугацаандаа төлбөрөө барагдуулаарай. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ. Иргэд олон нийт ebarimt.mn, ezam.mn, e-Mongolia.mnзэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой юм.
Нийтэлсэн огноо2025-11-09





