1 CLEAN-UP, INFRASTRUCTURE PREPARATIONS FOR COP17 UNDERWAY AT NATIONAL GARDEN PARK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      2 BANK OF MONGOLIA PURCHASES 2,829 KG OF PRECIOUS METALS IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/07      3 SINGAPORE NOW HAS NON-STOP FLIGHTS TO MONGOLIA WWW.MAINLYMILES.COM PUBLISHED:2025/11/07      4 PETRO MATAD ANNOUNCES UPDATES ON GAZELLE AND HERON WELLS IN MONGOLIA WWW.OFFSHORE-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/11/07      5 MONGOLIA SHINES AT WTM 2025 IN LONDON, UNVEILING ITS RICH CULTURE AND SUSTAINABLE TRAVEL TO A GLOBAL AUDIENCE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/11/07      6 MONGOLIAN DOCTORS AND HEALTH STAFF ANNOUNCE STRIKE FROM NOVEMBER 13 WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2025/11/07      7 ADB TO SUPPORT MONGOLIA’S DISASTER PREPAREDNESS THROUGH INNOVATION AND TECHNOLOGY WWW.ADB.ORG PUBLISHED:2025/11/07      8 MINISTER G.DAMDINNYAM: “WE HAVE FIRMLY DEMANDED THAT RIO TINTO END THE MANAGEMENT CONTRACT BASED ON THE “EXPIRED” DUBAI AGREEMENT” WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/11/05      9 MONGOLIA’S DEFECTOR DILEMMA: NAVIGATING THE KOREA DIVIDE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/05      10 AIR INDIA TO FLY RELIEF AIRCRAFT TO MONGOLIA TO BRING BACK 228 STRANDED PASSENGERS WWW.INDIATODAY.COM PUBLISHED:2025/11/05      МОНГОЛООР ДАМЖИХ УМАРД СОЛОНГОСЫН ДҮРВЭГЧДИЙН ХЯМРАЛ: СОЛОНГОСЫН ХУВААГДАЛ ДУНДАХ ИДЕАЛИЗМ БА ПРАГМАТИЗМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     "УХАА ХУДАГ"-ИЙН АСУУДЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ САНАЛ ХУРААЛТАД МАРГААН ГАРЧ, ХОЙШЛУУЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     АКУА ГАРДЕН: ӨЧИГДӨР ТОВЛОГДСОН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЖ, ЗАХИАЛСАН 640 АЙЛ БАЙРАА ЗАРЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     ДУУЛИАНТ ХЭЛЦЭЛ: "РИО ТИНТО" ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙГАА ЧАЙНАЛКОД ӨГСНӨӨР АВСТРАЛИЙН ТӨСӨВТ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ҮҮСНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ 211.2 САЯ ДОЛЛАРААР ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     ЦАГ АГААРЫН УЛМААС НИСЛЭГИЙН ЗАРИМ ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ҮР ДҮНД 53 ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/07     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 5.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/05     ОЮУ ТОЛГОЙГООС ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ РУУ ШИЛЖҮҮЛСЭН 18.3 САЯ ДОЛЛАРЫН ЗАРЦУУЛАЛТЫГ НУУЦААС ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/05     БАГШ НАР НАМЖСАН Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН 5 ХОНОГИЙН ДАРАА АЖИЛ ХАЯНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/05    

Акуа Гарден: Өчигдөр товлогдсон шүүх хурал дахин хойшилж, захиалсан 640 айл байраа зарж эхэлжээ www.eguur.mn

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aкуа Гарден" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гарсан.
Уг шийдвэр тус оны долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, "Иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон" гэж тухайн үеийн хотын дарга мэдээлэлдээ онцолж байлаа.
Тэгвэл одоог хүртэл "Авлига хороолол" нэр зүүсэн "Aкуа Гарден" -д холбогдох асуудал шүүхээр эцэслэгдээгүй хэвээр байна.
Одоо барилгын ажил бүрэн дууссан. 640 айлын 3,600 орчим иргэн байрандаа орохоор хүлээж буй. Мөн ашиглалтад оролгүй шүүхийн маргаантай байгаа учир зарим захиалагчид байраа зарах зар байршуулж эхэлжээ.
"Акуа Гарден" хороололтой холбоотой асуудал ямар түвшинд байгааг дараах эх сурвалжуудтай холбогдож, тодрууллаа.
Энэ асуудлаар Хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрээс тодруулахад,
"Өнөөдөр нээлттэй шүүх хурал нь болж байгаа. Манай хуульч энэ асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь. Миний хувьд өнөөдрийн шүүх хурал дуусангуут өөр дээрээ мэдээлэл авахаар хүлээж байна. Шүүхийн маргаантай байгаа учир бид захиргааны акт гаргах боломжгүй" гэлээ.
Харин Хуульчаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-"Акуа Гарден"-ы асуудалтай холбооотой шүүх хурал болж байгаа юм байна. Та мэдээлэл өгөөч?
-Шүүх хурал өнөөдөр болсон ч хойшиллоо.
-Ямар шалтгаанаар хойшилсон бэ?
-Өнөөдөр "Онч шийдэл" нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй хурал боллоо. Тус төрийн бус байгууллага "Акуа Гарден" хорооллыг барих газрын болон барилгын бусад зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.
Энэ хэрэг үүссэнээс хойш Нийслэлийн засаг дарга 2023 оны үерийн дараа "Эм энд Жи" констракшн компанийн эзэмшлийн газраас хүчингүй болгосон байдаг. Энэ хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах "Эм энд Жи"-ийн нэхэмжлэлтэй бас нэг тусдаа хэрэг бий. Энэ тусдаа хэрэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газарт албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр гомдол гаргасны дагуу АТГ шалгаж байгаа.
Өнөөдөр бол Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа энэ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааг нэг талд нь шийдье гэдэг хүсэлт гарсан.
Тэр хүсэлтийг шийдэхийн тулд АТГ-т шалгагдаж байгаа тогтоолыг хэргийн материалд нотлох баримтаар татаж аваад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх асуудлыг жич ярихаар болж, хурал хойшиллоо.
-Шүүхийн шийдвэр эцэслэгдэж гарах хүртэл "Акуа Гарден"-ы одоогийн нөхцөл байдал хэвээр байх уу?
-Ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй. Барилга бүрэн баригдаад дуусчихсан. Гуравдагч этгээдүүд бүх борлуулалт хийгдэж дууссан гэж хэлдэг. Мөн 3,500 орчим иргэн байрандаа орохыг хүлээсэн байдалтай байгаа учир хэцүү байна гэж байнга тайлбарладаг.
-Шүүхийн шийдвэр Нийслэлийн талд гарсан тохиолдолд энэ иргэдийн хохирлыг барилга барьсан компани барагдуулах үүрэгтэй юу?
-Ямар шалтгаанаар захиргааны акт хүчингүй болов гэдгээс шалтгаална. Барилга барьсан хүмүүс бол барилгын бүх үе шатны болоод газрын зөвшөөрөлтэй барилга угсралтын ажлаа явуулсан байдаг юм.
"Акуа Гарден" хорооллыг барьсан "Эм энд Жи" компанийн захирал A.Амарбаясгалан
-Танайхыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм уу?
-Шалгаж байгаа юм уу гэхээр шалгахгүй. Зүгээр л хэрэг бүртгэлийн хэрэг нээчхээд, гацаагаад байна. Шүүх хурлаа ч хийж өгөхгүй, байнга хойшлуулдаг. Үүнээс үүдээд компани өрөнд орохоос гадна оршин суугчдын нөхцөл байдал хэцүү байгаа.
Жишээлбэл, Хотын дарга дөрвөн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй. Энэ дөрвөн итгэмжлэгдсэн төлөөлөгч дөрвүүлээ өмгөөлөгч авъя гэж нэг, нэг удаа хойшлуулсан. Энэ хугацаанд нийт 10 гаруй удаа шүүх хурал хойшиллоо.
-Одоогийн нөхцөл байдал ямар байна?
-640 орчим айлын орон сууц шүү дээ. Энэ айлуудыг өрхийн гишүүдийнх нь тоогоор тооцож үзвэл 3,000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Бид нэг ч хууль зөрчөөгүй. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль дээр үерийн далан бүхий газар дээр онцгой дэглэм тогтоохгүй, барилга байшин барьж болно гэдэг хоёр сайдын хамтарсан тушаал бий.
Энгийнээр тайлбарлая. Гол хоёр эрэгтэй. Нэг эрэг дээр манайх байгаа. Нөгөө эрэг дээр нь сайд дарга нар амьдарч байна. Тэнд манайтай адил 3,990 орчим зөвшөөрөл өгөөд барилга барьчихсан байна. Бид зүгээр л тэдний нэг нь шүү дээ.
-Барилгууд бол бүрэн баригдаад дуусчихсан уу?
-Бүгд баригдаад дууссан.
-Шүүх хурлаа л хүлээгээд байгаа гэсэн үг үү?
-Тийм, шүүх хурал болохыг л хүлээгээд байна. Өмнөх хурлуудаар үер боогоогүй, голын голдирол өөрчлөөгүй гэдгээ ирээд хүлээн зөвшөөрсөн. Сэлбэ гол зарим газраараа 7 метр хүртэл нарийссан. Харин 50-55 метр буюу хамгийн өргөн хэсэг нь манай урдуур урсаж байгаа.
By
Д. Мөнхбат
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-11-07