1 AMERICAN-CANADIAN BILLIONAIRE OPENS $2-BILLION PLATINUM MINE IN SOUTH AFRICA WWW.AFRICA.BUSINESSINSIDER.COM PUBLISHED:2025/11/20      2 EDUCATION INFRASTRUCTURE: 12 SCHOOLS, 24 KINDERGARTENS SET FOR 2025 LAUNCH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/20      3 MONGOLIA JAPAN HOSPITAL INTRODUCES SELECTIVE LASER TRABECULOPLASTY SYSTEM WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/11/20      4 ORDER OF “CHINGGIS KHAAN” TO BE AWARDED TO ACADEMICIAN AND LAWYER S.NARANGEREL WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/20      5 PM G.ZANDANSHATAR PROPOSES BOOSTING COAL EXPORTS TO CHINA TO 100 MILLION TONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/19      6 MONGOLIA'S UNEMPLOYMENT RATE DOWN 0.6 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/19      7 CHINA DONATES CLINICAL TRAINING FACILITY TO PEDIATRIC REHABILITATION CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/19      8 CHINA WILLING TO EXPAND TRADE WITH MONGOLIA -- CHINESE PREMIER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/19      9 MONGOLIA READY TO PERMIT OPENING OF RUSSIAN BANK BRANCH — PRIME MINISTER WWW.TASS.COM PUBLISHED:2025/11/19      10 RUSSIA, MONGOLIA STEADILY DEVELOPING COOPERATION — PUTIN WWW.TASS.COM PUBLISHED:2025/11/19      "ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БУЙ С.НАРАНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     Н.УЧРАЛЫГ УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     ОХУ-ЫН БАНК САЛБАРАА МОНГОЛД НЭЭХ ҮҮ? WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     УВС АЙМАГТ 4 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/20     (ТЭД БИДНИЙ ТУХАЙ) THE DIPLOMAT: МАН-ЫН ДАРГААР Н.УЧРАЛ СОНГОГДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/19     МОНГОЛ УЛСААС БНХАУ РУУ ЭКСПОРТЛОХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ, 100 САЯ ТОННД ХҮРГЭХ САНАЛ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/19     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН МОНГОЛ ИРГЭН ПОЛЬШИД БАРИВЧЛАГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/19     Н.УЧРАЛ: НАМЫН ДАРГЫН ХУВЬД ЗГ-ЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/19     ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛААР С.БААТАРСҮРЭНГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/19     RIO TINTO-ГИЙН ЗАХИРАЛ АСАН ЖАН СЕБЬЯАСТАН ЖАК ӨӨР ХЭД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТНЫГ МОНГОЛД ДУУДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18    

ОХУ-ын банк салбараа Монголд нээх үү? www.news.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар арваннэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхах үеэрээ ОХУ-ын банк салбараа Монголд нээх зөвшөөрлийг олгоход бэлэн болохоо илэрхийлснийг TASS агентлаг мэдээлэв.
ОХУ-ын зарим банк, санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсноос манай талаас нефтийн бүтээгдэхүүний төлбөр тооцоог хийхэд хүндрэл учирч эхэлснийг анх Шадар сайд асан С.Амарсайхан өнгөрсөн оны есдүгээр сард хөндсөн удаатай. БНХАУ-ын банкаар дамжуулж дээрх төлбөр тооцоог хийдэг ч удаашралтай байдаг.
Хэрвээ төлбөр тооцоогоо хийж чадахгүй болбол шатахуунаа цаг хугацаандаа татан авч чадахгүй, хойшлох эрсдэлтэйг онцолж байв.
Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний сарын хэрэглээ 220 мянган тоннд хүрдэг гэх статистик бий. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний арван сарын байдлаар автобензиний импорт 678.4 мянган тоннд хүрсэн бол ДТ-ний импорт 1, 432 мянган тоннд хүрчээ. Жил бүр нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг салбар яамнаас тодотгож ирсэн.
Нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг зөвхөн хойд хөршөөс импортолж ирсэн Монгол Улсын хувьд олон жилийн турш ганц улсаас хамааралтайг сааруулж, олон эх үүсвэртэй болох шаардлага тулгарсныг ярьсан ч хэрэгжүүлж чадалгүй өнөөг хүрсэн юм. Хойд хөрш шатахуун, автобензиний экспортдоо хязгаарлалт хийх асуудал хөндөх бүрт Монголд асуудал өрнөж, ард иргэд автомашинтайгаа шатахуун түгээх станцуудын гадаа хонон өнжин дугаарладаг. Шатахууныг “шаг”-ийн үнээр зарах асуудал ч гардаг. Иймээс Монголын хувьд хамгийн эмзэг асуудал гэж хэлж болно.
Үе, үеийн Засгийн газар  энэ асуудлыг “гал намжаах” байдлаар зохицуулж ирсэн. Харин Г.Занданшатарын танхим шатахуунаа нөөцлөх савтай болохоор 2026 оны төсөвт тодорхой хөрөнгө суулгасан. Гэвч Оросын нэр бүхий банк, санхүүгийн байгууллагад олон улсын хориг тавигдсан үеэс Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний төлбөр тооцоог хэрхэн саадгүй нэвтрүүлэх вэ гэдэг асуудал Засаг дамнасан хүнд проблем болж хувираад буй.
Уг нь анх энэ асуудлыг ОХУ-ын хоригт ороогүй банкийг өөрийн орны банк, санхүүгийн байгууллагатай холбож,  төлбөр тооцоог хялбар болгохоор ярьж буй тухай хөндөгдсөн ч хойд хөршийн банкны салбарыг нээх хэмжээнд асуудал очсон бололтой.
Учир нь Монгол, Оросын Сангийн сайд нар эдгээр асуудал дээр  тохиролцоонд хүрсэн гэдгийг ТАСС агентлаг тодотгожээ.
Хэд хоногийн өмнө МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Монгол Улсад гадаадын банк оруулж ирэхийг хуулиар хориглоогүй ч Монголбанк журмаар хориглосон. Үүнийг нь цуцална” гэж мэдэгдсэн.
Харин өнгөрсөн хугацаанд Төв банкны ерөнхийлөгч “Монголд гадаадын банк орж ирэхэд нээлттэй” гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн билээ.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурч магадгүй гэх хүлээлт бий.  Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай банк Монголд өнөөдрийг хүртэл орж ирээгүй нь хүн ам цөөтэйн дээр эдийн засгийн нөхцөл байдал нь нөлөөлдөг тухай яригддаг.
Гэхдээ Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ Т“өв банкны хувьд гадаадын банк оруулж ирэх шат дараатай арга хэмжээг удаа дараа авч байгаа. Яг одоогийн байдлаар Төв банкинд Монголд орж ирэхээр хүсэлтээ өгчихсөн гадаадын банк алга байна. Төв банкны удирдлага удаа дараа холбогдох улсуудад очиж, Монгол Улсын банк санхүүгийн салбар, зохицуулалт, санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхлэх ямар боломжтой байх талаар дэлгэрэнгүй танилцуулга хийгээд явж байгаа. Гадаадын банк оруулж ирэхэд амаргүй байна.
Урьд нь Монгол Улсад эдийн засгийн суурь нөхцөл байдлаасаа хамаараад гадаадын 6-7 арилжааны банкны төлөөлөгчийн газар ажиллаж байсан,  одоо хоёр л банк байна.
Төв банкны зүгээс гадаадын банк оруулж ирэхэд хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаа. Банкны салбарын шинэтгэлийн хүрээнд арилжааны банкууд системийн нөлөө бүхий банкууд нээлттэй, арилжааны бусад банкнууд хаалттай хүрээнд хувьцаат компани болсон. Энэ хүрээнд арилжааны банкууд өөрсдийн эзэмшлийн хувийг гадаад улсын банк санхүүгийн байгууллагад санал болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд явж байгаа.
Хэд хэдэн банкны зүгээс Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарч, тухайн улсын хөрөнгийн биржээр дамжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах, гадны банкинд хувь эзэмшлээ худалдах замаар гадны банк оруулах чиглэлээр ажиллаж байна гэдгээ төв банкинд мэдэгдсэн.
Төв банкны зүгээс арилжааны банкинд гадаадын банк санхүүгийн байгууллагад хувь эзэмшээд явах бодлогыг нээлттэй дэмжиж байгаа. Энэ нь нэг талаасаа арилжааны банкны хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгийг хэрхэн үнэлж, ямар хэлбэрээр шилжүүлэх вэ гэдэг сонголтын асуудал байгаа. Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлээд, гадаадын банк ажиллах боломж байгаа гэдэг талаар зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж байна” гэж мэдээлэл өгч байв.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-11-20