1 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO ITALY WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/30      2 PARLIAMENT APPROVES FIVE-YEAR DEVELOPMENT GUIDELINES OF MONGOLIA FOR 2026-2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      3 ‘MONGOLIA-UK INFRASTRUCTURE FORUM’ DISCUSSES DIGITAL CONSTRUCTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      4 INVESTMENT AND TRADE AGENCY HOSTS SESSION TO BOOST FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/30      5 MONGOLIA ISSUES EXTREME COLD WEATHER WARNING WWW.XINHUANET.COM  PUBLISHED:2025/11/30      6 CIGARETTES TO COST ABOUT MNT 15,339 BY 2030 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/30      7 CAPITAL SCHOOLS SHIFT TO ONLINE CLASSES AMID INFLUENZA SURGE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/30      8 MONGOLIA’S MEGA-AIRPORT UPGRADE: TURNING ULAANBAATAR INTO A SILK ROAD SKY HUB WWW.TRAVELRADAR.AERO PUBLISHED:2025/11/28      9 EBRD ANNOUNCES SETTLEMENT WITH MONGOLIAN COMPANIES MAX IMPEX AND KHAN ALTAI WWW.EBRD.COM PUBLISHED:2025/11/28      10 ULAANBAATAR TARGETS 50 PERCENT WASTE RECYCLING BY 2040 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/28      SCMP: МОНГОЛ УЛС ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТУУДААР ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     УИХ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖИЙГ ЧӨЛӨӨЛЖ, Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНАЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     ЛХАГВА ГАРАГААС ЭХЛЭН НИЙТ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     50 МЯНГАН ӨРХИЙГ ХИЙН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/30     УЛААНБААТАРТ ИРЭХ ОНД ӨРНӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/28     П.НАРАНБАЯР САЙД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХОХИРООЖ БАЙНА ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/28     2040 ОН ГЭХЭД ДУГУЙН ЗАМЫН НИЙТ УРТЫГ 1677 КМ УРТ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/28    

SCMP: Монгол Улс шинэ төмөр замын холболтуудаар эдийн засгаа тэлэхийг зорьж байна www.itoim.mn

Монголын тухай ярихад хамгийн түрүүнд өргөн уудам хээр тал, уламжлалт гэр, нүүдлийн соёл санаанд ордог. Эдгээр зүйлс өнөөдөр ч улсын өнгө төрхийг илэрхийлсээр байгаа ч Монголын ирээдүйн хөгжлийн түлхүүр нь газрын гүнд оршино.
Засгийн газрын мэдээллээр Монгол Улс 61.4 сая тонн зэс, 1.84 тэрбум тонн төмрийн хүдэр, 33.4 тэрбум тонн нүүрстэй буюу асар их уул уурхайн баялаг дээр оршдог. Налайхын нүүрсний уурхайг 1922 онд Улаанбаатар хотын ойролцоо нээсэн ч ЗХУ-тай нягт холбоотой социалист тогтолцооноос ардчилсан зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхэн үеэс л томоохон уурхайн салбар эрчимтэй хөгжиж эхэлжээ.
Ялангуяа нүүрс стратегийн чухал нөөц болон төлөвшсөн. Учир нь нийт нөөцийн гуравны нэг орчим нь коксжих нүүрс бөгөөд энэ нь домен зуухны үйл явцад энерги үүсгэгч болон ангижруулагчийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг учраас ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай юм.
Нүүрс Монголын ДНБ-ий ойролцоогоор 12 хувийг бүрдүүлж, нийт экспортын тал хувиас илүүг эзэлдэг.
Монгол Улс дэлхийн хамгийн их ган үйлдвэрлэгч Хятадтай хиллэдэг. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг дангаар эзэлдэг Хятад улс коксжих нүүрсний импортод ихээхэн найддаг. Иймээс Монголын нүүрсний хамгийн том худалдан авагч бөгөөд эрэлт тасралтгүй өссөөр байна.
2025 оны эхний хагас жилд Хятад 58 сая тонноос илүү ган экспортолсон нь жилийн дүнгээр 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ өсөлт нь Азийн хөгжиж буй улс орнуудад хотжилт, дэд бүтцийн барилгын ажил нэмэгдсэнтэй холбоотой.
undefined
Өнгөрсөн онд Монгол улс бараг 84 сая тонн нүүрс экспортолсон нь анх удаа 80 сая тоннын босгыг давсан тохиолдол юм. Энэ оны есдүгээр сард Хятад руу хийсэн экспорт 9.29 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 33 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоов.
Нүүрсний экспортыг хоёр улсын стратегийн хувьд ямар чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын есдүгээр сард Бээжинд хийсэн уулзалтын үеэр онцлон дурдсан билээ.
Эдгээр дээд түвшний ярианы дараа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар арваннэгдүгээр сард уулзахад Г.Занданшатар Хятадын Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж ирсэн үнэтэй тусламжийг онцолжээ. Мөн хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа тээвэр ложистик, дэд бүтэц, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг илүү чухалчилсан байна.
Эдгээр яриа хэлэлцээ Монголын уурхайн салбарын нэг сорилтыг тодруулан харуулсан нь нүүрсээ хил гаргахдаа голчлон авто тээврээр гаргаж буй явдал юм. Хоёр урсгалтай хатуу хучилттай замаар 130 тонн нүүрс тээвэрлэдэг нэгэн ачааны машин бүрэн ачаатай үед Хятад руу 6–8 цаг давхиж хүрдэг. Хил дээр дараалал, буулгалт, буцах аяллыг нэмбэл нэг машин ихдээ хоёр долоо хоногт 3 удаа л тээвэр хийж чадна. Энэ нь өртөг өсгөж, экспортын өсөлтийг хязгаарлаж байна.
Гол шийдэл нь төмөр замын сүлжээг тэлэх. Төмөр зам нь эдийн засгийн үр ашигтайгаас гадна нүүрстэй холбоотой нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, байгаль орчны нөлөөллийг багасгадаг. Сүхбаатар–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн Транс-Монголын төмөр зам 70 жилийн турш Монголын гол тээврийн гарц байсан ч өнөөдөр хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрээд байна.
undefined
2021 онд баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улс таван төмөр замын боомт байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн дөрвөн жилд Говь бүс нутагт нийт 900 км шинэ төмөр зам баригдаж, томоохон уурхайн бүсүүдийг хоёр боомттой холбожээ. GMT компанийн охин компани болох Mongolian Trans Line (MTL) нь Ковид-19-ийн нөхцөл байдлын хязгаарлалтаас үл хамааран 2022 онд ердөө найман сарын дотор уг төслийг амжилттай дуусгаж, Хятадын сүлжээнд шууд холбогдох боломжтой хос царигийн зам тавьсан байна.
MTL-ийн төмөр замын хэлтсийн дарга С.Батболд “Цаг агаар, газар нутгийн онцлог, барилгын материалын нийлүүлэлт, дотоод болон олон улсын ложистик, ажиллах хүчний менежмент зэрэг олон асуудлыг шийдэх шаардлагатай байсан. Хангийн төмөр зам нь говийн бүсэд оршдог тул хөрсний тогтворгүй байдал, хүчтэй салхины нөхцөлд хөрсний тогтворжилт, ус зайлуулах системийн загварт онцгой анхаарал хандуулсан” гэжээ.
Гэсэн хэдий ч Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын адил хилийн нэвтрэх иж бүрэн байгууламж хараахан бүрэн ашиглалтад ороогүй тул түр хугацаанд ачааны машин ашигласаар байна. Гэвч үр нөлөө нь аль хэдийн мэдрэгдэж эхэлжээ. 2023 онд MTL-ийн шинэ төмөр зам ашиглалтад орсны дараа Ханги боомтоор Мандал руу чиглэсэн ачаа тээвэр 2022 онд 3 сая тонн байсан бол 8.5 сая тоннд хүрч өсжээ.
Мөн шинэ төмөр замын нээлтээс хойш Тавантолгойн олборлолт, улмаар Монголын нүүрсний нийт экспорт хоёр жил дараалан шинэ дээд үзүүлэлт тогтоосон байна. Монголын нүүрсний нийт олборлолтын 90 гаруй хувийг бүрдүүлдэг 25 компани нэгдсэн Монголын Нүүрсний Ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадавга “Ашигт малтмалын салбар нь хөгжсөн Австрали, Канад зэрэг орнууд олон улсын зах зээл рүү бүтээгдэхүүнээ тээвэрлэхдээ төмөр замыг гол тээврийн хэрэгсэл болгодог. Төмөр зам нь үр ашигтайгаас гадна том зайд их хэмжээний ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлдэг” гэж хэлжээ.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-01