1 POPE LEO MEETS WITH THE PRESIDENT OF MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2025/12/05      2 NATIONAL PROTECTED AREA CONSULTATION TARGETS STRONGER RANGER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      3 RIO TINTO REVISES UP 2025 COPPER PRODUCTION FORECAST AS MONGOLIAN PROJECT ACCELERATES OPERATIONS WWW.NEWS.METAL.COM  PUBLISHED:2025/12/05      4 MONGOLIA CALLS PUBLIC HEARINGS AHEAD OF LIKELY PUSH TO RENEGOTIATE RIO TINTO TERMS ON GIANT COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/12/05      5 MONGOLIA RECEIVES HIGHEST NUMBER OF FOREIGN TOURISTS SINCE THE BEGINNING OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/05      6 MONGOLIA SIGNALS READINESS TO CONTRIBUTE TO GLOBAL FIGHT AGAINST DESERTIFICATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/04      7 MONGOLIA’S FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      8 FUEL SUPPLY STRENGTHENED AS DECEMBER PURCHASE ORDERS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      9 MONGOLIA LAUNCHES AI AND BIG DATA TRAINING PROGRAM IN COLLABORATION WITH ORACLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      10 NETFLIX’S REALITY SHOW PHYSICAL: ASIA BRINGS GLOBAL SPOTLIGHT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТАВАН САРД 3 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭВ WWW.EGUUR.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     MONGOLIA FOCUS: МОНГОЛД ӨӨРИЙГӨӨ ЦЕНЗУРДЭХ ҮЗЭГДЭЛ НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР ДОРОЙТОЖ БУЙН ИЛРЭЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     11575 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     Н.ЦЭРЭНСАМБУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОР ТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     С.БЯМБАЦОГТ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     NETFLIX-ИЙН МОНГОЛД ХИЙХ ШИНЭ НЭВТРҮҮЛГИЙН НӨЛӨӨ БА АЛГАН ДЭЭР ТАВЬСАН БОЛОМЖОО АШИГЛАХУЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ 6.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БУЮУ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ДАЛАНЗАДГАД СУМАНД 50 МВТ-ЫН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ИРЭХ ОНООС ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     МАНАЙ УЛСАД 37,097 ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04    

Mongolia Focus: Монголд өөрийгөө цензурдэх үзэгдэл нэмэгдсэн нь ардчиллын чанар доройтож буйн илрэл www.eguur.mn

Монголын орчин үеийн улс төр, нийгмийн талаарх нийтлэл, анализуудын талаар Mongolia Focus сайтын нийтлэлч Жулиан Диеэрксийн бичсэн дараах нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2019 оноос хойш Монголын ардчиллын чанар доройтож буй нь харагдана. Ардчиллын чанарын индексийн өөрчлөлтүүд огцом биш ч гэлээ тодорхой байдлаар буурч байна. Өдгөө Монгол Улс ардчилсан бус, харин "сонгуулийн авторитар дэглэм" ангилалд орж байгааг анзаарах болов. Энэ шилжилт нь өмнө нь миний авч үзсэн академик эрх чөлөөний индексийн бууралттай дүйцэхүйц байна. Ардчиллыг хэмжих аргачлалын талаарх эргэлзээ надад бий ч энэ талаар дараа хэлэлцэхээр түр орхив.
Энд би “хяхаж, хавчигдах ойлголт нь нийгэмд хэр хэмжээний доройтол авчирч байна вэ?” гэдэг асуултыг авч үзэхийг хүсэж байна.
Өөрийгөө цензурдэх үзэгдлийн илрэл
Монголд би хүссэнээ судалж, хэлж, нийтэлж чаддаг тэр сэтгэх, илэрхийлэх бүрэн эрх чөлөөг маш их үнэлдэг. Энэ эрх чөлөөний хариуцлагыг ухамсарлах үүднээс уншигчдадаа миний дүгнэлтэд итгэх шалгуур нь юу болох талаар ил тод байх вэ гэдэгт үргэлж хичээдэг. Би судалгаа хийх, нийтлэх эрх чөлөөгөөр хангагдсан ч корпораци, төрийн байгууллагуудад тайлагнах ямар ч үүрэг хүлээдэггүй.
Надад анх “энэ сэдвийг олон нийтэд бүү ярь” гэж хэлж байсан мөчийг яг санахгүй ч тухайн үедээ үнэхээр цочирдож билээ.
2025 оны 4-р сард ардчилалд ойр хэд хэдэн хүнтэй ярилцах үед өөрийгөө цензурдэх явдал нь нийгмийн том сэдэв болчихсон байв. Хүн бүр хүссэн зүйлээ хэлж болно, гэхдээ зарим зүйлээ хэлэхгүй байх сонголт бий болжээ. Энэ нь шийтгэлд өртөхөөс болгоомжилсонд оршиж буй юм.
Ямар үр дагаварын улмаас өөрийгөө цензурдэх болов
Өөрийгөө цензурдэх талаарх яриа өрнөхөд миний хамгийн түрүүнд тавьдаг асуулт бол:
“Тэгээд яг юунаас айж байгаа юм бэ?”
Хамгийн түгээмэл хоёр хариулт:
Онлайн дайралт, троллууд,
Түр хугацааны баривчилгаа,
Монгол Улсын хөрш орнуудын авторитар дэглэмүүдтэй харьцуулахад энэ хоёр хариулт харьцангуй “зөөлөн” арга мэт сонсогдоно. Баривчилгаа нэг их удаан үргэлжлэхгүй гэсэн хүлээлттэй байдаг ч энэ нь заналхийлэл болж улмаар үйлдэлд нөлөөлөхөд хангалттай юм.
Үүнийг би маш гайхсан. Би өөрөө Монголын иргэн биш, Монголд амьдардаггүй, академик эрх чөлөөг хамгийн өндөр түвшинд хамгаалдаг Германы их сургуульд ажилладаг. Миний хувьд хамгийн эрсдэлтэй зүйл гэвэл Монголд зорчих эрх хязгаарлагдах зэрэг л юм. Гэхдээ одоогоор энэ нь ямар ч боломжгүй зүйл.
Тролл арми
Тийм ээ, Монголд үнэхээр олон хүн онлайн троллуудаас айж байна. Би тэдний айдсыг үгүйсгэхгүй. Харин интернетийн дайралтууд ийм хэмжээний айдас төрүүлэх болтлоо ноцтой болсныг гайхаж байна.
Хүмүүсийн айдаг зүйлс:
Шууд заналхийлсэн мессеж, бичлэгүүд
Худал, гүтгэлгийн шинжтэй цуурхал тараах, нэр хүндийг нь гутаах оролдлого
Монголчууд Facebook-т маш идэвхтэй байдаг нь нэг талаараа шалтгаан байж болох ч ТББ, судлаачид, бодлого боловсруулагчид ч хуучнаар Twitter дээр идэвхтэй хэвээр л байна. Олон хүн надад зорилтот дайралтад зориулж тогтмол троллын багууд ажилладаг гэж итгэлтэйгээр хэлсэн.
Өнөөдөр санаа зовж буй асуудал нь гадаад хүчин зүйл биш, харин дотоод улс төрийн хүчнүүдийн зохион байгуулалттай дайралт юм. Хэнийг, ямар сэдвийг чиглэж дайрч буй хэв маягаас харахад энэ нь төрөөс удирдагддаг нь илэрхий. Энэ талаар хэлэхдээ би аль болох болгоомжлонгуй үг хэллэгийг ашиглалаа. Хүн бүр үүнийг нотлохоос сэрэмжилдэг. Би өөрөө ийм дайралтад өртөөгүй. Гэхдээ надад дам сонсогддог айдсууд бодитой, үнэмшилтэй сонсогдсон.
"Алсын хараа–2050"-ийг магтах ёстой гэсэн дарамт
Судлаачдаас сонсоход, зарим нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа–2050"-ийг илтгэл, нийтлэлдээ магтах шаардлагатай мэт шууд бас чиглүүлэг, сануулга авч байжээ.
Ямар нэг шийтгэлтэй эсэх нь тодорхой бус ч энэ нь улс төрийн нөлөө бүхий дарамт мэт санагдана. Энэ нь надад Бээжинд болсон монгол судлалын хурал дээр илтгэгчид Ши Жиньпиний нэрийг зохиомлоор магтдаг байсан үзэгдлийг санагдуулсан юм.
Баривчилгаа
Сүүлийн үед болсон жагсаал цуглааны үеийн баривчилгаа, мөн сэтгүүлчдийн баривчилгаа нь эрүүгийн бүрэлдэхүүн нь тодорхой бус бүдэг бадаг шалтгаан, улмаар яллах ажиллагаа үргэлжлээгүй тул эдгээр нь санаатай дарамт шахалт мэт харагдана. Эцэст нь хохиролгүй мэт харагдаж байж болох ч,
Баривчлагдах үйл явц өөрөө айдас, стресс дагуулдаг
Олон нийтэд “сэжигтэн” гэсэн сүүдэр үлддэг
Яагаад ийм үйлдэл гарч байна вэ?
Хэн ийм заналхийлэл өгөх сэдэл, боломжтой байх вэ? Шууд улс төрийн өндөр албан тушаалтнууд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй ч энэ нь нууц биш явагдаж байгаа бол улс төрийн аль нэг эрх мэдэлтэн оролцож байгаа нь гарцаагүй.
Ардчилсан улсын улс төрийн албан тушаалтнууд хэзээ ч шүүмжлэгчдийн дуу хоолойг сүрдүүлж, айлгах үйл ажиллагааг дэмжих ёсгүй. Үүнийг хийж байгаа нь, ялангуяа улс төрийн өндөр албан тушаалтнууд баривчилгаанд оролцсон бол энэ нь ардчиллын зарчимд нийцэшгүй явдал.
Энд хоёр эшлэл онцгой санаанд ирж байна.
“Ардчиллын үнэт зүйлтэй иргэд ардчилалд хэрэгтэй"
Веймарын Бүгд Найрамдах улсын анхны ерөнхийлөгч Фридрих Эбертийн хэлсэн энэ үг Монголд ч мөн хамаатай. Хэрэв шүүмжлэлтэй, нээлттэй байр суурьтай иргэд айж дуугүй болвол ардчиллын хамгийн чухал баталгаануудын нэг нуран унах болно.
“Ардчилал харанхуйд мөхдөг”
Вашингтон Постын уриа болсон энэ үг ил тод байдал, хяналт бол ардчиллын гол хамгаалалт болохыг сануулдаг. Хэрэв өөрийгөө цензурдэх үзэгдэл нийгэмд газар авбал энэхүү хамгаалалт алдагдана.
Өөрийгөө цензурдэх үзэгдэл тун бүдэг, ихэвчлэн аман ярианд тулгуурладаг тул нөхцөл байдлын эерэг өөрчлөлтийг хэмжихэд хэцүү. Олон улсын индексүүд ч онлайн довтолгоо, нийгмийн айдас зэрэг далд дарамтыг хэмжихэд хүндрэлтэй байдаг. Индексүүд сайжрахад хэдэн жил шаардагдах нь ч гарцаагүй.
Өнөөдөр олон орны адил Монгол Улсад ч гэсэн популист барууны хүчний нөлөөнд ардчиллын тулгуур зарчмууд ганхах эрсдэлтэй тулгарч байна. Энэ үед Монголын ардчиллын төлөөх иргэд, судлаачид, иргэний нийгмийн хүчнүүд өөрсдөө бэхжиж, хамгаалалтад гарч зогсох шаардлагатай юм.
Ц.ТАМИР



Нийтэлсэн огноо2025-12-05