1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОЖ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХЯНАЛТ ТАВЬДАГ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЖУУЛЧДЫН УРСГАЛ 27.2 ХУВИАР ӨСӨЖ, МАНАЙ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХАД УЛАМ ОЙРТЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХОРИГТ ОРСОН ЧИНГИС ХААН БАНКНЫ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     ӨВЛИЙН АМРАЛТЫГ БОГИНОСГОЖ, ХИЧЭЭЛИЙН 7 ХОНОГИЙН ТООГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/28     Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өвлийн амралтыг богиносгож, хичээлийн 7 хоногийн тоог хэвээр үлдээв www.news.mn

Боловсролын сайдын 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Шинэ бүтэц нь 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөгдөх бөгөөд өмнөх гурван улирлын тогтолцоог халж, дөрвөн улиралтай болсноороо онцлог юм.

Өмнөх хичээлийн жилд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсан нь хэт урт, сурагчдын ачаалал их гэсэн шүүмжлэл дагуулж байв. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, багш, сурагчдын саналд үндэслэн хичээлийн жилийн бүтцийг шинэчилж, улирлын амралтыг жигд хуваарилахаар болсон байна.

ШИНЭ БҮТЦИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Шинэ журмаар хичээлийн жил дөрвөн улиралтай болно. Нэгдүгээр улирал есдүгээр сараас аравдугаар сар хүртэл, хоёрдугаар улирал арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл, гуравдугаар улирал нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл, дөрөвдүгээр улирал дөрөвдүгээр сараас тавдугаар сар болон зургадугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног зохион байгуулах бөгөөд хот, хөдөөгийн сургуулийн хуваарь харилцан адилгүй байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн сургуулиудын хувьд эхний бие даалтын долоо хоног арванхоёрдугаар сарын дөрөв дахь долоо хоногт болж, үүний дараа өвлийн гурван долоо хоногийн амралт эхэлнэ. Харин хоёр дахь бие даалтын долоо хоног нь Цагаан сарын баярын үетэй давхцана.

Аймаг, сумын сургуулиудад мөн Цагаан сарын үеэр нэг удаагийн бие даалт зохион байгуулах бөгөөд хаврын улиралд мал төллөх үетэй уялдуулан хоёр дахь бие даалтын долоо хоногийг хийхээр төлөвлөсөн байна.

ӨВЛИЙН АМРАЛТЫГ БОГИНОСГОВ

Боловсролын яамны мэдээлснээр өмнө нь өвлийн амралт зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг байсан нь хүүхдүүд удаан хугацаанд хичээлээс хөндийрөх, мэдсэн зүйлээ мартах, эцэг эхчүүд хүүхдээ харах асуудал үүсэх зэрэг хүндрэл дагуулдаг байжээ.

Харин шинэ бүтцээр нийслэлийн сурагчид бие даалтын долоо хоногийн дараа гурван долоо хоног амрах бөгөөд энэ хугацааг томуу, томуу төст өвчний тархалтын оргил үе, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан тогтоосон байна.

ЦАГААН САРЫН ҮЕЭР ӨВ УЛАМЖЛАЛАА СУДЛАХ БОЛОМЖТОЙ

Цагаан сарын долоо хоногт зохион байгуулах бие даалтын хүрээнд сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан монгол ахуй, өв соёл, уламжлалт ёс заншлаа судлах боломжтой. Аль ч бие даалтын ажлыг сурагчдад хэт ачаалал өгөхгүйгээр зохион байгуулахыг тушаалын хавсралтад тусгажээ.

ЗУНЫ АМРАЛТЫН ХУГАЦАА

Шинэ бүтэц хэрэгжсэнээр I-IV ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын сүүлээр эхэлнэ. Харин VI-XII ангийн сурагчид зургадугаар сарын хоёр дахь долоо хоногоос тус, т тус амарна.

Мөн багш нар наймдугаар сарын дунд үеэс ажилдаа орж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ илүү чанартай хангах боломж бүрдэхээр байгаа юм.

ХИЧЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОО ХЭВЭЭР

Шинэ бүтэц хэрэгжсэн ч хичээлийн жилийн нийт үргэлжлэх хугацаа өөрчлөгдөөгүй байна. Үүнд:

I-IV анги – 34 долоо хоног
VI-IX анги – 35 долоо хоног
X-XII анги – 36 долоо хоног
Хичээлийн жилийн 39, 40 дэх долоо хоногт сурагчдын жилийн эцсийн үнэлгээ, дүн гаргах ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

С.УЧРАЛ



Нийтэлсэн огноо2026-07-28