1 ENTRÉE RESOURCES PROVIDES UPDATE ON ENTRÉE/OYU TOLGOI JOINT VENTURE LICENSE MATTERS WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2025/12/23      2 CHINA QUIETLY LOADS 100+ ICBMS INTO NEW MISSILE SILOS NEAR MONGOLIA: REPORT WWW.FOXNEWS.MN PUBLISHED:2025/12/23      3 MONGOLIA PRESENTS PILOT RESULTS OF NATIONAL MULTIDIMENSIONAL POVERTY INDEX WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/12/23      4 NATIONAL CANCER CENTER INTRODUCES ADVANCED IMAGING, ROBOTIC SURGERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      5 MONGOLIAN TUGRUG FIRMS MONTH ON MONTH AGAINST MAJOR CURRENCIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      6 DP OPPOSES DEPUTY MINISTER APPOINTMENTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/22      7 “NOGOON NUUR 1008” PROJECT MANAGER DEPORTED AND BANNED FROM RE-ENTRY FOR THREE YEARS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/22      8 E-MONGOLIA PLATFORM MAKING TANGIBLE CONTRIBUTION TO DELIVERING PUBLIC SERVICES EFFICIENTLY TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      9 18 STATE OWNED COMPANIES TO BE PUBLICLY TRADED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/22      10 MONGOLIA, RUSSIA AGREE TO WORK TOWARD RESTORING DIRECT FLIGHTS BETWEEN THEIR CAPITALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВӨӨР ШИНЭЭР 207 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     БНХАУ 100 ГАРУЙ ТИВ АЛГАСАГЧ ПУУЖИНГ МОНГОЛЫН ОЙРОЛЦОО БАЙРШУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 158 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ОУЭШ-Д АЖИЛЛАЖ БУЙ ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭНГ ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ХОРИГТ ОРУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     "ИРЭХ ОНД ДОТООДДОО КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ӨӨРСДӨӨ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ХИЙНЭ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСНООР 2.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ИРГЭН, ААН-Д ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ЭНЭ ОНД 7 СУРГУУЛЬ, 19 ЦЭЦЭРЛЭГ, 7 БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ЭНЭ САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     УЛААНБААТАР ХОТОД 9000 МЯНГАН ТОНН АИ-92 БЕНЗИН БУУНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ 2027 ОНЫ ЗУН НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22    

БНХАУ 100 гаруй тив алгасагч пуужинг Монголын ойролцоо байршуулсан байж болзошгүй www.itoim.mn

АНУ-ын Пентагоны бэлтгэл шатанд буй шинэ тайланд дурдсанаар БНХАУ Монгол Улстай залгаа бүс нутагт байрлах гурван силогийн талбайд хатуу түлштэй, цөмийн хошуут DF-31 загварын тив алгасагч баллистик пуужинг (ICBM) 100-аас дээш тоогоор байршуулсан байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.
Одоогоор эцэслэн батлагдаагүй уг тайланд мөн Хятад улс зэвсэг хяналтын хэлэлцээнд оролцох сонирхолгүй хэвээр байгааг онцолсон байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжин, ОХУ, Хойд Солонгостой хамтран цөмийн зэвсгийг бууруулах, устгах яриа хэлэлцээ өрнүүлэх хүсэлтэй зөрчилдөж буйг Ройтерс агентлаг тэмдэглэжээ.
Сүүлийн үед Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг нууцаар цөмийн туршилт хийсэн хэмээн буруутгаж, АНУ өөрөө ч туршилтаа сэргээж болзошгүйг анхааруулсан. Харин Бээжингийн зүгээс энэ мэдэгдлийг үгүйсгэж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын үүргээ мөрдөж байгаагаа мэдэгдсэн юм.
АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн дэргэдэх Missile Defense Project-ийн мэдээлснээр, DF-31 пуужин нь гурван шаттай, хатуу түлштэй бөгөөд 7,000–11,700 километрийн тусгалтай гэж тооцогддог. “DF” нь хятад хэлний Dong Feng буюу “Зүүн салхи” гэсэн утгатай бөгөөд НАТО-гийн ангиллаар CSS-10 гэж нэрлэгддэг.
Анх 2006 онд ашиглалтад орсон энэхүү пуужин одоогоор DF-31 (CSS-10 Mod 1), DF-31A (CSS-10 Mod 2), DF-31AG гэсэн гурван хувилбартай. CSIS-ийн мэдээлснээр, DF-31 нь 500 кг жинтэй нэг цөмийн хошуу тээвэрлэх чадвартай бөгөөд 200–300 килотонн тэсрэх хүчин чадалтай цөмийн цэнэг зөөвөрлөх боломжтой аж.
Хятад улс цөмийн хүчээ шинэчилж, орчин үеийн болгох ажлыг эрчимтэй явуулж байна. Atomic Scientists-ийн мэдээллийн товхимлын дүгнэснээр, сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс “өмнө байгаагүй олон төрлийн, их хэмжээний цөмийн зэвсгийг ашиглалтад оруулснаар цөмийн шинэчлэлийн хөтөлбөрөө мэдэгдэхүйц тэлсэн” байна.
Тус байгууллагын үнэлгээгээр, Хятад улс одоогоор нийт 600 орчим цөмийн хошуутай, үүнээс 276 нь тив алгасагч тусгалтай ангилалд багтаж байна. Пентагоны 2024 оны тооцооллоор, Хятад улс 2030 он гэхэд 1,000-аас дээш цөмийн хошуутай болох төлөвтэй байгаа аж.
“Хятадын цөмийн хүчний бодит хэмжээг шинжлэн үнэлэх нь маш хүндрэлтэй. Учир нь төрөөс гаралтай мэдээлэл хомс, мөн цөмийн зэвсэг болон холбогдох сурталчилгаа, үзэл баримтлалыг хатуу хянаж ирсэн” гэж Atomic Scientists-ийн тайланд дурджээ. “Цөмийн зэвсэгтэй ихэнх орнуудын нэгэн адил Хятад улс өөрийн цөмийн зэвсгийн бодит тоо хэмжээ, түүнийг дэмжих дэд бүтцийн талаар олон нийтэд хэзээ ч ил тод мэдээлж байгаагүй” хэмээн тайланд онцолсон байна.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-12-23