1 LEGAL REFORMS IN MONGOLIA’S EXTRACTIVE SECTOR WWW.EN.MININGINSIGHT.MN  PUBLISHED:2025/12/24      2 ICONIC SAMUEL BECKETT BRIDGE TO BE ILLUMINATED IN MONGOLIA’S NATIONAL FLAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/24      3 TUGRUG DEPOSITS RISE BY MNT 3.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/24      4 CHINA DENIES REPORT OF 100 ICBMS IN BORDER SILOS, URGES U.S. CUTS WWW.UPI.COM PUBLISHED:2025/12/24      5 ERENHOT, LARGEST LAND PORT ON CHINA-MONGOLIA BORDER, SEES RISE IN CROSS-BORDER TRAFFIC VOLUMES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/24      6 CLIMATE RISKS ARE BECOMING FINANCIAL RISKS: WHAT MONGOLIA’S EXPERIENCE REVEALS WWW.UNESCAP.ORG PUBLISHED:2025/12/24      7 4.5 MAGNITUDE EARTHQUAKE HITS SOUTHWESTERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/24      8 ENTRÉE RESOURCES PROVIDES UPDATE ON ENTRÉE/OYU TOLGOI JOINT VENTURE LICENSE MATTERS WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2025/12/23      9 CHINA QUIETLY LOADS 100+ ICBMS INTO NEW MISSILE SILOS NEAR MONGOLIA: REPORT WWW.FOXNEWS.MN PUBLISHED:2025/12/23      10 MONGOLIA PRESENTS PILOT RESULTS OF NATIONAL MULTIDIMENSIONAL POVERTY INDEX WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/12/23      2026-2028 ОНД ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ 2026 ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     АЙЛ ӨРХ, ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     ТӨРИЙН ӨМЧИЙН 8 КОМПАНИЙГ ХУВЬЧИЛЖ, 18-ЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     80,000 ГАРУЙ ТАТВАР ТӨЛӨГЧ 1.29 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     ДЭНЖИЙН МЯНГА 93 МВТ ХИЙН ДУЛААНЫ СТАНЦЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/24     НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВӨӨР ШИНЭЭР 207 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     БНХАУ 100 ГАРУЙ ТИВ АЛГАСАГЧ ПУУЖИНГ МОНГОЛЫН ОЙРОЛЦОО БАЙРШУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 158 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ОУЭШ-Д АЖИЛЛАЖ БУЙ ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭНГ ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ХОРИГТ ОРУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22    

Төрийн өмчийн 8 компанийг хувьчилж, 18-ыг нээлттэй хувьцаат компани болгоно www.itoim.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Засгийн газраас энэхүү тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь 2024 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн нэгтгэсэн дүнгээр нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 74.3 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 35.9 хувь), нийт орлого 26.0 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.5 хувь), нийт өр төлбөр 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувь (”Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүнг хасвал ДНБ-ний 18.7 хувь)-тай тус тус тэнцэж байна. Нийт хөрөнгийн 63 хувь буюу 37.4 их наяд төгрөг, нийт орлогын 63 хувь буюу 16.4 их наяд төгрөг, нийт өр төлбөрийн 29 хувь буюу 6.6 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын дүн эзэлж байна.
Нийт орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлж байгаа тул цаашид төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Цаашид төрийн өмчит компаниудад баримтлах бодлого, чиглэлийг тодорхой болгох үүднээс төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг тодорхой шалгуурын хүрээнд ангилж авч үзэх, тэдгээрийн ангиллын хүрээнд төрийн зүгээс тухайн компанид оролцох өмчлөлийн бодлогыг ангилал тус бүрийн онцлогт тулгуурлан ялгамжтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Төрийн өмчит компаниудыг дараах 3 ангилалд авч үзэх:
Нэг. Бизнесийн болон өрсөлдөөнд суурилсан төрийн өмчит компани
Хувийн хэвшилтэй зэрэгцэн үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын хувьцааг бүхэлд нь худалдах эсвэл төрийн өмчийн оролцоог 34 хувиас ихгүй байлгах.
Хоёр. Стратегид суурилсан төрийн өмчит компани
Стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, төрөөс тодорхой зохицуулалт шаардлагатай төрийн өмчит компаниудыг олон нийтийн шууд хяналтад оруулах замаар дотоод гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцааг нь санал болгон худалдаж, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, төрийн мэдлийн хувьцааг 51 хувиас доошгүй байлгах.
Гурав. Нийгмийн үйлчилгээ, дэд бүтэц, тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн өмчит компани
Тодорхой хууль тогтоомжийн хүрээнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, нийгэм, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн үр ашгийг чухалчилдаг төрийн өмчит компани болон үйлдвэрийн газруудтай байх шаардлага зайлшгүй тулгардаг. Төрийн зүгээс 100 хувь хувьцааг нь эзэмшиж, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын ил тод, нээлттэй байдлыг бий болгох, төрөөс тэдгээр байгууллагад олгож буй аливаа санхүүжилтийг ил тод тайлагнадаг байх, засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, бүтээмж, үр ашгийг хамгийн боломжит өндөр түвшинд байлгах нь зүйтэй байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгаад байна.
Тодруулбал, төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.
“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. 
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-12-24