1 CAPITAL STUDIES MAJOR RENOVATION OF CENTRAL CULTURAL PALACE AFTER 38 YEARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/12      2 10 UNIVERSITIES IN JAPAN, SOUTH KOREA, MONGOLIA TO ESTABLISH ACADEMIC COMMUNITY TO PROMOTE ICC ACTIVITIES, RULE OF LAW WWW.JAPANNEWS.YOMIURI.CO.JP  PUBLISHED:2026/01/12      3 RIO-GLENCORE DEAL CLOSER THAN EVER WITH PREMIUM AND CEO IN FOCUS WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/10      4 MONGOLIA'S INFLATION DOWN TO 7.5 PCT IN DECEMBER 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/10      5 MONGOLIA ENERGY FACES MNT 412.3 BILLION TAX LIABILITY AFTER LOSING MONGOLIAN COURT CASE WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/01/10      6 NUMBER OF FOREIGN NATIONALS RESIDING FOR OFFICIAL AND PRIVATE PURPOSES UP 7.4% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/10      7 SUSTAINABILITY RELATED REPORTING: READINESS ASSESSMENT MONGOLIA REPORT WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/01/10      8 GOVERNMENT TO FORMALLY APPROACH RIO TINTO, OYU TOLGOI TO SAFEGUARD NATIONAL INTEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      9 NON-COMPLIANT ADVERTISING BILLBOARDS TO BE REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/09      10 FROM TORONTO, CANADA TO PHU QUOC, VIETNAM: MONGOLIA’S BOLD 2026 AVIATION EXPANSION INCLUDES NEW FLIGHTS, VISA-FREE TRAVEL, AND AIRPORT UPGRADES! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/09      Г.ЗАНДАНШАТАР: ЗАМЫН-ҮҮД СУМЫГ ХОТЫН СТАТУСТАЙ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ ОНЫ ДҮНГЭЭР 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХҮРЧ, 5.3 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     2026 ОНЫ ХЯТАДЫН НҮҮРСНИЙ БОДЛОГЫН ТӨЛӨВ БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/12     Б.ДЭЛГЭРСАЙХАН: ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМ, НАВИГАЦЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭНЭ ОНД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     УРЬДЧИЛАН ЗАХИАЛГА ӨГСӨН 260 ИРГЭНИЙГ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/11     GLENCORE, RIO TINTO КОМПАНИУД НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10     Н.НАРАНБААТАР: ЭНЭ ОНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭГ 90 САЯ ТОННД БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/10     УЛААНБААТАРТ ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ХОЁР ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, УСАН ХАНГАМЖИЙГ 80 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     ХУУЛЬ БУС ЭЗЭМШИЛД БАЙСАН 15 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09     МОНГОЛ УЛСАД 37 097 ГАДААД ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/09    

Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай өнөөдөр танилцлаа.
2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байна.
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, нэг шалгагчид ногдох ачаалал буурчээ.
Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов. Тэрбээр, Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь, Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж байгаа нь хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай. Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж байна. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв. Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв.
Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.



Нийтэлсэн огноо2026-01-12