1 RUSSIA PLEDGES UNINTERRUPTED FUEL SUPPLIES TO MONGOLIA FOR 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/21      2 MALAYSIA WINS APPEAL IN LAWSUIT BY FAMILY OF MURDERED MONGOLIAN WOMAN ALTANTUYA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/21      3 SOCIAL PROTECTIONS OVERLOOKED IN MONGOLIA–UK CRITICAL MINERALS COOPERATION WWW.EASTASIAFORUM.ORG  PUBLISHED:2026/01/21      4 PRIME MINISTER MEETS ITU SECRETARY-GENERAL IN DAVOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/21      5 RIO TINTO REPORTS HIGHER Q4 COPPER OUTPUT AS HUGE MONGOLIAN MINE RAMPS UP WWW.SEEKINGALPHA.COM PUBLISHED:2026/01/21      6 NCT WISH HEADS TO MONGOLIA IN NEW TRAVEL VARIETY 'ON THE MAP,' PREMIERING TODAY WWW.ALLKPOP.COM PUBLISHED:2026/01/21      7 TUGRUG WEAKENS AGAINST EURO, RUBLE, AND YUAN ON MONTHLY AVERAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/21      8 MONGOLIA’S COAL: RECORD VOLUMES, TOUGH PRICES — 2025 REVIEW & 2026 OUTLOOK WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/01/20      9 EXPORTS OF COMBED CASHMERE REACH USD 330 MILLION UNDER THE 'WHITE GOLD”' MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/20      10 LOCAL LEADERS AGREE ON DECENTRALIZATION AND REFORM PRIORITIES FOR 2026 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/20      ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     МОНГОЛООСОО ДҮРВЭГСДИЙН ПАРАДОКС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     П.БОЛДБААТАР: 43 ЖИЛ "ДЦС-4"-Т БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЭГҮЙ, НЭГ ЗУУХ НЭМЭХ ГЭЭД 2018 ОНООС ХОЙШ ЯВЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     RIO TINTO, GLENCORE НЭГДЭХ ХЭЛЦЭЛ ИД ӨРНӨЖ БАЙХАД “ОЮУ ТОЛГОЙ”-Г ХЯТАД СОНИРХСООР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: ТӨР УХАРЧ, ЗАХ ЗЭЭЛ УРАГШЛАХ УУ? WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОЛОН УЛСЫН ӨВИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     С.ШААРИЙБУУГИЙН ЭСРЭГ ДАВЖ ЗААЛДСАН МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ХОЛБООНЫ ШҮҮХЭД ХАНДАХ НАЙДВАР ҮЛДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     НЕОСИТИ ХОТХОН ДУЛААН ХАНГАМЖАА БИЕ ДААСАН ЭХ ҮҮСВЭРЭЭС ШИЙДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     2026 ОНД АЯЛАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС НЭРЛЭГДСЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20    

Хууль төрөхийн өмнө: Төр ухарч, зах зээл урагшлах уу? www.news.mn

Зах зээлийн эдийн засгийн суурь нь иргэн, аж ахуйн нэгжийн чөлөөт санаачилга, шударга өрсөлдөөн, өмчийн баталгаанд оршдог. Гэвч Монгол Улсад бизнес эрхлэх орчинд төрийн оролцоо хэт их, зохицуулалтын давхардал, эрх зүйн тодорхой бус байдал олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. Ийм нөхцөлд эдийн засгийн эрх чөлөөг нэгдсэн байдлаар тодорхойлж, төрөөс баримтлах үндсэн зарчмуудыг хуульчлан тогтоох бодит шаардлага тулгараад байна. “News” агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт авчрах хүлээлттэй байгаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг онцолж байна.
Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж хуульд хориглоогүй л бол бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, гэрээ хэлцэл хийх эрхээ чөлөөтэй эдлэхийг хэлдэг. Энэ бол хүний салшгүй эрх бөгөөд зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр л хязгаарлагдаж болно.
Монгол Улсад өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байгаа ч төр бизнесийн харилцаанд хэрхэн оролцох, ямар зарчмыг баримтлах, бизнес эрхлэгчдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар нэгтгэсэн, суурь хууль одоогоор байхгүй байна. Иймээс эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, төрийн оролцоог хязгаарласан бие даасан хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төслийг 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд Засгийн газар хэлэлцэж, улмаар арванхоёрдугаар сарын 18-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахдаа баримтлах үндсэн зарчмуудыг тодорхой тусгасан. Үүнд хуулиар хориглоогүй аливаа бизнесийг чөлөөтэй эрхлэх, хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг ялгаварлахгүй тэгш хандах, шударга өрсөлдөөнийг дэмжих, төр бодлого, хууль боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн саналыг сонсох, мэдээллийг ил тод, нээлттэй байлгах зэрэг орно.
Мөн төрийн бодлого, шийдвэр тодорхой, ойлгомжтой байх, бизнесийн үйл ажиллагаанд хууль бус, илүү дарамт учруулахгүй байх, зөвшөөрөл, хяналт шалгалтыг давхардуулахгүй, цахимаар хялбар шийдвэрлэх, гомдол хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн төрийн албан хаагч ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд хяналт шалгалт хийхгүй байх, бизнес эрхлэгч татгалзах эрхтэй байхыг ч хуульчилжээ.
Түүнчлэн хуулийн төсөлд төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох тодорхой үйлдлүүдийг заасан. Тухайлбал, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлоос бусад үндэслэлээр бизнесийн эрх чөлөөг хязгаарлах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгох, хувийн өмчийг хууль бусаар хураах, бизнес эрхлэгчийг албадан нийгмийн хариуцлагын ажилд оролцуулахыг хориглосон.
Мөн төр, хувийн хэвшлийн хооронд байнгын харилцаа, зөвшилцлийг бий болгох зорилгоор “Эдийн засгийн бодлогын зөвлөл” байгуулж, Ерөнхий сайд ахалж, гишүүдийнх нь тал хувиас доошгүй нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл байхаар тусгасан байна. Энэ зөвлөл нь бизнес эрхлэгчдийн санал гомдлыг нэгтгэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг судлах, төрийн хүнд суртлыг багасгах зөвлөмж гаргах үүрэгтэй байна.
Дэлхийн өв уламжлалын сангаас эдийн засгийн эрх чөлөөний индексийг дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд багтах 12 шалгуур үзүүлэлтээр тооцдог. Монгол Улс 2024 онд уг индексээр 60.6 оноо авч, 176 улсаас 76 дугаар байранд эрэмбэлэгдэн V түвшинд үнэлэгджээ.
Үзүүлэлтүүдээс харахад өмчийн эрх, шүүхийн үр ашиг, төрийн зарчимт байдал “муу” болон “бага” үнэлгээтэй байгаа бол татварын ачаалал “бүрэн”, Засгийн газрын зарлага, төсвийн сахилга бат “дунд” түвшинд байна. Зохицуулалтын үр ашиг, бизнес болон хөдөлмөрлөх эрх чөлөө дунд түвшинд үнэлэгдсэн ч хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн нээлттэй байдал сул хэвээр байна.
Энэ нь өмчийн эрхийг бодитой хамгаалах, төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн орчин дахь зохисгүй хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлага байгааг харуулж байна.
Иймээс энэхүү хуулийг баталснаар бизнесийн орчин илүү ойлгомжтой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Товчхондоо, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцохоос сэргийлж, иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөтэй ажиллах эрхийг хамгаалж, ил тод, шударга, тогтвортой эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн суурь хууль гэж ойлгож болох нь.
Иргэд та бүхэн D-Parliament.mn сайтаар орж хуулийн төсөлтэй бүрэн танилцах боломжтой.



Нийтэлсэн огноо2026-01-21