1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгойн олборлолт тэлж, "Рио Тинто"-гийн зэсийн үйлдвэрлэл өслөө www.itoim.mn

Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотойгоор Рио Тинто группын зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 5 хувиар өссөн гэж Bloomberg мэдээллээ. Үүний зэрэгцээ тус компанийн Австрали дахь Пилбара бүсийн төмрийн хүдрийн гол уурхайнууд 2025 оны дөрөвдүгээр улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн амжилттай ажиллажээ.
Хагас жилийн санхүүгийн дүнгээр зэс групп Рио Тинтогийн ашиг орлогын ойролцоогоор дөрөвний нэгийг бүрдүүлсэн ч төмрийн хүдрийн орлогын дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр байна. Гэсэн ч зэс бол ирээдүйн өсөлтийн гол хөдөлгөгч салбар гэж үзэж байгаа бөгөөд Glencore Plc-ийг худалдан авах хэлэлцээний гол хөдөлгөгч хүч болж байна. Рио Тинто 2026 оны хоёрдугаар сарын 5-ны дотор албан ёсоор худалдан авах санал гаргах эсвэл хэлэлцээнээс татгалзах эсэхээ зарлах ёстой.
Эдгээр үзүүлэлтийг зарласны дараа Рио Тинто компанийн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны үнэ Сиднейн зах зээлийн өглөөний арилжаагаар 2.47 хувиар өсчээ.
Чили дэх дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Эскондидагийн үйлдвэрлэл 2025 онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна. Баяжуулах үйлдвэрийн гарц буурч, хүдрийн агуулга багассаны улмаас ийнхүү буурчээ. Харин Оюу толгойн олборлолт жилийн дүнгээр 57 хувиар огцом өссөнөөр энэхүү бууралтыг нөхөж чадсан байна.
Рио Тинто компанийн хамгийн том орлогын эх үүсвэр болох төмрийн хүдрийн нийлүүлэлт дөрөвдүгээр улиралд 7 хувиар өсөж, 91.3 сая тонн хүрчээ. Харин жилийн нийт экспорт цаг агаарын хүндрэлээс шалтгаалан компанийн таамагласан доод түвшинд байна.
Түүнчлэн, 2025 оны дөрөвдүгээр улирлын хугацаанд Гвиней дахь Симанду уурхайгаас анхны экспортоо эхлүүлсэн бөгөөд 2026 онд 5–10 сая тонн төмрийн хүдэр борлуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь Пилбарагаас жилд экспортлох 323–338 сая тоннтой харьцуулахад маш бага хэмжээ юм.
Бусад бүтээгдэхүүний хувьд хөнгөн цагааны үйлдвэрлэл 2 хувиар өссөн бол Аргентин дахь төслүүдийн ачаар литийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Харин компанийн салгаж худалдахаар төлөвлөж буй харьцангуй жижиг титанийн бизнесийн үйлдвэрлэл 6 хувиар буурсан юм.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Саймон Тротт компанийн удирдлагыг авснаас хойш үйл ажиллагаагаа дахин төлөвлөж, зардлаа бууруулахын зэрэгцээ литийн салбарт тавьсан хэт өндөр зорилтуудаа хязгаарлахад анхаарч эхэлжээ. Тэрээр “Бидний илүү хүчтэй, илүү хурц, илүү энгийн ажиллах шинэ арга барилын хэрэгжилт үргэлжилж, бодит үр дүн өгч, үнэ цэнийг бүтээж байна” хэмээн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-01-22