12-р сард мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд, төгрөгийн хадгаламж 26 их наяд төгрөгт хүрчээ www.eguur.mn
2025 оны 12-р сарын сүүлийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх 2024 оныхоос 3.8 их наяздаар өссөн байна. Ийн өсөхөд 4 их наяд төгрөгийн хадгаламж голслон нөлөөлжээ.
Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны 12-р сарын гүйцэтгэлээр бага мөнгө 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 60.2 тэрбумаар буурсан бол бага мөнгөний 10.2 их наяд нь төгрөгийн харилцах 998.6 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12-р сарын сүүл гэхэд 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламж 2015 оны 12-р сарын эцэс гэхэд 26 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-01-26





