1 IS INVESTOR PROTECTION CENTER A PROMISE OR PRACTICAL SOLUTION? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/26      2 PRESIDENT PRAISES CAMEL HERDERS FOR PRESERVING MONGOLIAN HERITAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/26      3 HOW A TWO-YEAR PILOT TRIGGERED MONGOLIA'S ENERGY POLICY REFORM WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/01/26      4 78.5 KM OF NEW BICYCLE PATHS PLANNED FOR THIS YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/26      5 THE USA HAS CONFIRMED SUPPORT FOR REFORMS IN MONGOLIA'S MINING SECTOR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/01/26      6 FOURTH THERMAL POWER PLANT SUPPLIES 58 PERCENT OF ULAANBAATAR’S TOTAL ELECTRICITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/26      7 MONGOLIA BEGINS PREPARATIONS TO MARK WORLD HORSE DAY WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/25      8 KENYA, EGYPT, INDIA, MONGOLIA, FRENCH RIVIERA RANK AS THE TOP 2026 LUXURY DESTINATIONS IN A&K WORLDWIDE SALE WWW.TRAVELANDTOURWORLD.COM  PUBLISHED:2026/01/25      9 INTERNATIONAL DISASTER RESPONSE EXERCISE TO BE HELD IN UVS PROVINCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/25      10 MONGOLIA’S OLYMPIC OUTFIT STUNS SOCIAL MEDIA WWW.KZ.KURSIV.MEDIA  PUBLISHED:2026/01/25      “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     Р.БОЛД: ГАДААД БОДЛОГЫН БИЕ ДААСАН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЦАГАА ОЛСОН, ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     ХҮН 18 МОД ТАРИХАД НАСАН ТУРШДАА АМЬСГАЛАХ АГААРАА ЭХ ДЭЛХИЙДЭЭ БУЦААЖ ӨГДӨГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     12-Р САРД МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 47.1 ИХ НАЯД, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ 26 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     ЗЭЭЛИЙН ХҮҮГ 2.2 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН СҮҮЛИЙН БОЛОМЖ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/26     "ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-4" ТӨХК УЛААНБААТАР ХОТЫН НИЙТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ 58 ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/25     ТОЙМ: Г.ЗАНДАНШАТАРЫН ДАВОС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР 2026 ОНД МОНГОЛД ТУЛГАРАХ ЭРСДЛИЙГ ЗАРЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ЭНЭ ОНД 78.5 КМ УРТ ДУГУЙН ЗАМ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР, Э.БАТМАГНАЙ НАР ХАЛЗ БАРИЛДААН ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛААНБААТАРТ 15 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ ЭХ, АМЬДАРЧ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24    

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгожээ www.itoim.mn

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг Засгийн газрын нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгожээ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүдийн ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод үүрэг болгосон талаар уг тэмдэглэлд дурджээ.
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах чиглэлээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээг өргөтгөх, Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцгойлон анхааруулсан байна.
"Эрдэнэс Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилж, албан өрөөнд нь нэгжлэг хийж байсан. Тэрээр 2024 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.
Харин ТУЗ-д нь Монголын талын гурван хүн ажилладаг. Тодруулбал, ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, Э.Мэндтүвшин, Д.Цолмон нар ажиллаж байна. Д.Цолмон нь өнгөрсөн оны аравдугаар сард тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бол Э.Мэндтүвшин 2024 оны арваннэгдүгээр сард томилогдож байсан. Харин ТУЗ-ийн дарга Н.Цэрэнбат 2022 оны арваннэгдүгээр сард томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Тэгвэл Засгийн газрын нэгдүгээр сарын 14-ний тэмдэглэлээр дээрх албан тушаалтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахыг үүрэг болгожээ.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-01-26