1 GREENHOUSE SECTOR STRUGGLING TO DEVELOP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/09      2 BANK OF MONGOLIA PURCHASES 396.1 KG OF GOLD IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      3 INJECTION THERAPY FOR SPINAL NERVE ROOT PAIN INTRODUCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      4 EUROPEAN UNION HONORS ROOKIE OF THE YEAR IN MONGOLIAN BASKETBALL ASSOCIATION’S NATIONAL LEAGUE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/03/09      5 DISCOVER THE UNMATCHED BEAUTY OF MONGOLIA WITH VISA-FREE TRAVEL FOR CITIZENS OF THIRTY-FOUR COUNTRIES UNTIL THE END OF 2026 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/09      6 MONGOLIA CHOOSES MAIN CROSS-BORDER ROUTE FOR EURASIAN ECONOMIC UNION TRADE WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/03/09      7 THE GREAT STEPPE AWAKENS: BOLD TRANSFORMATION OF MONGOLIA INTO A GLOBAL TOURISM POWERHOUSE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/06      8 UK HIGHLIGHTS GROWING CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/06      9 CHINA'S ENERGY TRANSITION & MONGOLIA'S STRATEGIC ROLE WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/03/06      10 TOP U.S. DIPLOMAT TO EMBARK ON TRIP TO SOUTH KOREA, JAPAN, MONGOLIA NEXT WEEK: STATE DEPARTMENT WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2026/03/06      ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: IV, V, VI САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     УХААЛАГ КАМЕРЫН СИСТЕМЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, СААДЫГ ХУГАЦАА АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙГ УЛААНБААТАР-ДУБАЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭР ТАТАЖ АВНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛООР ДАЙРАХ "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛИЙГ УРАГШЛУУЛАХААР ХЯТАД УЛС ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ БАГТААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ“ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДӨР УИХ-Д МЭДҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     БАЯН-ӨЛГИЙ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГУУДАД ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ИХ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЧАНАРГҮЙ АРМАТУРТАЙ ХЯТАДЫН 4 КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2023 ОНД ЗОГСООСОН Ч 72,436 ТОННЫГ МОНГОЛД НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛБАНК 2-Р САРД 396.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ТЭТГЭВЭР ӨВЛӨГДӨХГҮЙ, ХОРИОС ДЭЭШ ЖИЛ ХАНИЛСАН БОЛ 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     С.ШААРИЙБУУ ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ш.Алтантуяа агсны гэр бүл 4.7 сая ринггитийг Малайзад буцаан олгожээ www.news.mn

Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Тэрбээр "Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлээд явах гэж байна. Энэ намар, өвөл гээд тав дахь удаагаа Малайз руу явахаар боллоо" гэдгийг өөрийн сошиал хуудаснаа бичжээ.
Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард /2026.01.20/ тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.
Тэгвэл, "The Vibes" мэдээллийн сайт Ш.Алтантуяагийн гэр бүл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Малайзын засгийн газарт 4.7 сая рингитийг буцаан олгосон гэж нийтэлжээ.
Уг нийтлэлд дурдсанаар, Шах Аламын дээд шүүхийн түдгэлзүүлэх шийдвэрийн дагуу өмнө нь төлсөн, шүүхийн шийдвэрийн бүрэн дүн болон хуримтлагдсан бүх хүүг багтаасан мөнгөн дүнг засгийн газарт бүрэн шилжүүлсэн гэж Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгч Сангийт Каур Део мэдэгдсэн байна.
"Энэхүү дүнг хүлээн авсан мөчөөс эхлэн шүүхийн шийдвэрийг чанд мөрдөн, оролцогч талын дансанд хадгалсан. Ямар ч зорилгоор нэг ч цент ашиглаагүй" гэж өмгөөлөгч нь онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Абдул Разак Багиндагийн 1.38 сая рингитийн нөхөн төлбөрийг мөн адил буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн суутгалын дагуу шилжүүлэг хийгдсэн гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн үзэж буйгаар, хэрэг гарах үед цагдаа байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нарын үйлдлийн өмнөөс засгийн газар хариуцлага хүлээхгүй.
Гэхдээ Абдул Разак Багинда нь Ш. Алтантуяагийн үхэлд хууль зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэрийг шүүх хэвээр үлдээжээ. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуай Малайзыг зорьж, тус улсын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явна гэж цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний өмгөөлөгч мөн "С. Алтантуяагийн аавын удаа дараа хэлснээр энэ хэрэг мөнгөний тухай биш, харин үнэн мөнийг тогтоох, хариуцлага тооцох, болсон явдлыг хүлээн зөвшөөрүүлэх тухай юм" гэж онцлон тэмдэглэжээ.



Нийтэлсэн огноо2026-02-06