1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол хүн баялгийнхаа эзэн гэдгийг зөвлөлдөх санал асуулга баталгаажуулна www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Уг санал асуулгын эхний шат 03-р сарын 27-нд орон даяар эхэлсэн. Эхний шатанд Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож санал асуулга авч байгаа юм. Дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар сонгогдсон иргэдийн 78 хувь нь хамрагдаад байна. Санал асуулгын хоёр дахь шат буюу Зөвлөлдөх уулзалтыг дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Энэхүү уулзалтад нэг дэх шатнаас сонгогдсон 785 иргэн оролцож, танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж, илүү нарийвчилсан зөвлөмж, санал дүгнэлт гаргана.
УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Шууд ардчиллыг хэрэгжүүлэх аргуудын нэг болох зөвлөлдөх ардчиллын зарчмуудыг энэ хуульд тусган, зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулдаг байхаар зохицуулсан. Уг хуулийн дагуу анхны санал асуулгыг 2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн суурь саналуудыг боловсруулсан юм. Үүний дараа 2019 онд болсон зөвлөлдөх санал асуулгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, шинэтгэлийн чиглэлийг тодорхойлсон. Харин 2023 оны санал асуулгаар иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвээр иргэдтэйгээ зөвлөлдөн, зөвлөмж боловсруулж УИХ-д танилцуулж байжээ.
Өмнөх зөвлөлдөх санал асуулгуудыг УИХ-аас зохион байгуулж байсан бол энэ удаагийн санал асуулгыг анх удаа Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог. Зөвлөлдөх санал асуулгын сэдэв “Монгол хүн баялгийнхаа эзэн”. Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг арвижуулах, зарцуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээх, үүгээр дамжуулахн эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрд бодитоор мэдрүүлэх оновчтой шийдлийг иргэдтэйгээ зөвлөлдөн, зөвшилцөх замаар хамтдаа тодорхойлохыг зорьж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгыг хуулийн дагуу хараат бусаар сонгогдсон Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд санал асуулгаас гаргасан зөвлөмжийг Засгийн газарт албан ёсоор хүргүүлж, бодлого шийдвэрт тусгуулах юм.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд иргэд төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад шууд оролцох боломж ийнхүү бүрдэж байна.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин



Нийтэлсэн огноо2026-04-02