С.Бямбацогтыг өнөөдөр УИХ-ын даргаар сонгоно www.itoim.mn
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүллээ.
УЗ-ын хуралд С.Бямбацогт, С.Амарсайхан нэрийг оруулж хэлэлцсэн бөгөөд С.Амарсайхан нэрээ татсан байна. Ингээд С.Бямбацогтыг УИХ-ын даргад олонхын саналаар нэр дэвшүүлжээ. Одоо үргэлжлүүлээд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд МАН-ын дарга Н.Учрал С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр танилцуулах юм. Ингээд өнөөдөр байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн УИХ-ын даргыг сонгоно.
Нийтэлсэн огноо2026-04-02





