1 OP-ED: INTERNATIONAL WOMEN’S DAY: EIGHT ACTIONS FOR A MORE EQUAL WORLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      2 GREENHOUSE SECTOR STRUGGLING TO DEVELOP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/09      3 BANK OF MONGOLIA PURCHASES 396.1 KG OF GOLD IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      4 INJECTION THERAPY FOR SPINAL NERVE ROOT PAIN INTRODUCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      5 EUROPEAN UNION HONORS ROOKIE OF THE YEAR IN MONGOLIAN BASKETBALL ASSOCIATION’S NATIONAL LEAGUE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/03/09      6 DISCOVER THE UNMATCHED BEAUTY OF MONGOLIA WITH VISA-FREE TRAVEL FOR CITIZENS OF THIRTY-FOUR COUNTRIES UNTIL THE END OF 2026 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/09      7 MONGOLIA CHOOSES MAIN CROSS-BORDER ROUTE FOR EURASIAN ECONOMIC UNION TRADE WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/03/09      8 THE GREAT STEPPE AWAKENS: BOLD TRANSFORMATION OF MONGOLIA INTO A GLOBAL TOURISM POWERHOUSE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/06      9 UK HIGHLIGHTS GROWING CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/06      10 CHINA'S ENERGY TRANSITION & MONGOLIA'S STRATEGIC ROLE WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/03/06      ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: IV, V, VI САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     УХААЛАГ КАМЕРЫН СИСТЕМЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, СААДЫГ ХУГАЦАА АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙГ УЛААНБААТАР-ДУБАЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭР ТАТАЖ АВНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛООР ДАЙРАХ "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛИЙГ УРАГШЛУУЛАХААР ХЯТАД УЛС ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ БАГТААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ“ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДӨР УИХ-Д МЭДҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     БАЯН-ӨЛГИЙ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГУУДАД ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ИХ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЧАНАРГҮЙ АРМАТУРТАЙ ХЯТАДЫН 4 КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2023 ОНД ЗОГСООСОН Ч 72,436 ТОННЫГ МОНГОЛД НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛБАНК 2-Р САРД 396.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ТЭТГЭВЭР ӨВЛӨГДӨХГҮЙ, ХОРИОС ДЭЭШ ЖИЛ ХАНИЛСАН БОЛ 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     С.ШААРИЙБУУ ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Стратегийн салбарын томоохон төслүүдийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлнэ www.montsame.mn

Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг эрчим хүчний салбарын болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь чухлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Лиг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэлээ.
Талууд Монголын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд хүрээнд санал солилцон, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүдэд техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцсоныг ЭЗХЯ мэдээлжээ.
Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбарын шинэчлэл, хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн талаар ярилцсан байна. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухлыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцахад Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.  
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад идэвхтэй хамтран ажилладгаа тодотгоод, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлд нийцэж байгааг онцлов.
Түүнчлэн ЭЗХЯ-наас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулсныг үнэлж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогыгдэмжихээ илэрхийллээ.
Монгол Улсын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад анхаарч, 2026-2030 онд хэрэгжүүлэх Монгол Улсын таван жилийн үндсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.



Нийтэлсэн огноо2026-02-06