1 OP-ED: INTERNATIONAL WOMEN’S DAY: EIGHT ACTIONS FOR A MORE EQUAL WORLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      2 GREENHOUSE SECTOR STRUGGLING TO DEVELOP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/09      3 BANK OF MONGOLIA PURCHASES 396.1 KG OF GOLD IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      4 INJECTION THERAPY FOR SPINAL NERVE ROOT PAIN INTRODUCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      5 EUROPEAN UNION HONORS ROOKIE OF THE YEAR IN MONGOLIAN BASKETBALL ASSOCIATION’S NATIONAL LEAGUE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/03/09      6 DISCOVER THE UNMATCHED BEAUTY OF MONGOLIA WITH VISA-FREE TRAVEL FOR CITIZENS OF THIRTY-FOUR COUNTRIES UNTIL THE END OF 2026 WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/09      7 MONGOLIA CHOOSES MAIN CROSS-BORDER ROUTE FOR EURASIAN ECONOMIC UNION TRADE WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/03/09      8 THE GREAT STEPPE AWAKENS: BOLD TRANSFORMATION OF MONGOLIA INTO A GLOBAL TOURISM POWERHOUSE WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/03/06      9 UK HIGHLIGHTS GROWING CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/06      10 CHINA'S ENERGY TRANSITION & MONGOLIA'S STRATEGIC ROLE WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/03/06      ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: IV, V, VI САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     УХААЛАГ КАМЕРЫН СИСТЕМЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, СААДЫГ ХУГАЦАА АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙГ УЛААНБААТАР-ДУБАЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭР ТАТАЖ АВНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛООР ДАЙРАХ "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛИЙГ УРАГШЛУУЛАХААР ХЯТАД УЛС ТӨЛӨВЛӨГӨӨНДӨӨ БАГТААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ“ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДӨР УИХ-Д МЭДҮҮЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     БАЯН-ӨЛГИЙ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГУУДАД ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ИХ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЧАНАРГҮЙ АРМАТУРТАЙ ХЯТАДЫН 4 КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2023 ОНД ЗОГСООСОН Ч 72,436 ТОННЫГ МОНГОЛД НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     МОНГОЛБАНК 2-Р САРД 396.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     ТЭТГЭВЭР ӨВЛӨГДӨХГҮЙ, ХОРИОС ДЭЭШ ЖИЛ ХАНИЛСАН БОЛ 20 ХУВИАР НЭМЭГДЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06     С.ШААРИЙБУУ ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өмнөговийн хилийн бүсэд АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарсан шалгалт хийнэ www.eagle.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт /2026.02.07/ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцов.

Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэв.

Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв.

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасныг Ерөнхий сайд дуулгаад, төсөл албан ёсоор эхэлснийг зарлав.

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлаар өнгөрсөн онд 724 нислэгээр 22367 зорчигч үйлчлүүлжээ. Зуны улиралд 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч байна. Тиймээс барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэв.



Нийтэлсэн огноо2026-02-09