Нийслэлд жилдээ 44.420 тонн хуванцарыг дахин боловсруулна www.eguur.mn
Улаанбаатар хотод жилдээ 44,420 тонн хуванцар боловсруулах суурилагдсан хүчин чадал бүрджээ.
2024 оны байдлаар Монгол Улсад 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүссэн нь нийт хатуу хог хаягдлын 7.2 хувийг эзэлж байна. Үүнээс 55.8 мянган тонн буюу 29.2 хувийг дахин боловсруулсан нь хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит боломж байгааг харуулж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж, Хог хаягдлыг ангилан ялгах, эргүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгож, технологийн шинэчлэл хийснээр булшлах хог хаягдлын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой.
Дахивар тушаах төвүүд:
"Ти Эм Эл Пластик" ХХК
Төвшин сайхан төв
"Хэв хашмал хуванцар" ХХК
"Эко цаас" ХХК
"Нью Метод" ХХК
"Электрокем Монгол" ХХК
Хаягдал цаас боловсруулах үйлдвэр
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2026-02-24





