1 ASIAN BATTERY METALS COMPLETES MONGOLIA ACQUISITION AND COMMENCES DRILLING WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/04/22      2 CABINET SUSPENDS TUUL EXPRESSWAY PROJECT AMID PUBLIC CONCERNS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      3 KAZAKHSTAN TO ESTABLISH CONSULATE IN BAYAN-ULGII, LAUNCH DIRECT FLIGHTS TO OSKEMEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      4 15,000 PIT LATRINES TO BE ELIMINATED UNDER “SELBE 20-MINUTE CITY” PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/22      5 CHINA’S FREE TRADE ZONE EXPANDS TO 23 WITH INNER MONGOLIA ADDITION WWW.CHINA-BRIEFING.COM PUBLISHED:2026/04/22      6 MONGOLIA TURNING DATA SILOS INTO COST-EFFICIENT GOVERNANCE TOOLS WWW.GOVINSIDER.ASIA PUBLISHED:2026/04/22      7 WASTE ANIMAL BONES PROCESSED INTO ORGANIC FERTILIZER, FEED, AND RAW MATERIAL FOR AVIATION DIESEL FUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/22      8 KAZAKHSTAN AND MONGOLIA AGREE TO BUILD DIRECT ROAD CONNECTING TWO COUNTRIES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      9 KAZAKHSTAN AND MONGOLIA SIGN 19 AGREEMENTS AT BUSINESS FORUM IN ASTANA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      10 MONGOLIA TO BUY $6.7 MILLION IN RAILCARS FROM KAZAKHSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/04/22      Б.БАТЦЭЦЭГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ДУУСТАЛ ТӨСЛИЙГ ЗОГСООНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОГСООСОН ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛД 500 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИД ОЛГОЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ТАЛБАЙН ҮНСИЙГ ЗӨӨЖ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗАСГИЙН ГАЗАР "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     КАЗАХСТАНТАЙ ГАЗРЫН ТОС, ЦӨМИЙН ЭНЕРГИЙН САЛБАРТ ХАМТРАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     "ЧИНГИС ХААН БАНК”, “КАПИТАЛ БАНК”-ААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     РИО ТИНТО: ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДСЭН НЬ ТӨМРИЙН ХҮДРИЙН ТАСАЛДЛЫГ НӨХЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     С.АМАРСАЙХАН: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, ЗУРГААН ҮЕ ШАТЫГ НЭГ БОЛГОН БУУРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     ЗҮЙ БУС АВИРЛАЖ, ЦАГДААГ ҮЛ ТООСОН БНХАУ-ЫН ИРГЭДИЙГ ТОРГОЖ, БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22     Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВЬСАХ ЗАРДЛЫН ШИНЭ ТОГТОЛЦООГ БАТЛУУЛЖ, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ДАХИН ЦАЛИН ЯРИХГҮЙ БАЙХ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Чанаргүй арматуртай Хятадын 4 компанийн үйл ажиллагааг 2023 онд зогсоосон ч 72,436 тонныг Монголд нийлүүлжээ www.eguur.mn

Монгол Улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг нь импортоор оруулж ирдэг. Нийт барилгын материалын 63 хувь, арматурын 80 орчим хувь нь импортын хамааралтай байдаг. Яг одоогийн байдлаар Монгол улсад 16 компани барилгын гол материал болох арматурыг үйлдвэрлэж буй юм. Гэхдээ чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь тун цөөн.

Ковидын дараа Турк улсад их хэмжээний газар хөдлөлт болж, олон хүн амь насаа алдах үед барилгын чанар, арматурын стандартад бүгд анхаарсан. Монголд ч ялгаагүй чанарын шалгалт явагдаж, хэд хэдэн компанийг шаардлагад нийцэхгүй байна хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тэд үйлдвэрлэлээ зогсоогоогүйг баримтаар үзүүлье.

|2023.05.02|-нд “Эйч Ди Ти Эм ХХК, “Хэшин” ХХК, “Чуань Мон арматур” ХХК-иудыг стандартын шаардлагад нийцээгүй арматур, үйлдвэрлэн борлуулсан,
|2023.06.09|-нд “Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг холбогдох яамнаас илрүүлж, үйл ажиллагааг түр зогсоосон байдаг.  
Шалтгааныг дэлгэрэнгүй дурдвал,

“Эйч Ди Ти Эм ХХК-ний үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D14, D18, D20 голчтой SD390 ангийн нийт 238,7 тн арматур стандартын шаардлага хангаагүй нь “Барилгын хөгжлийн төв”-ийн сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийнметаллын сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлтээр тус тус нотлогдсон. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-13-01/040/01 дугаартай улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, албан шаардлага хүргүүлжээ. Арматурууд дотоод хөндлөн огтлол, Гадаад хөндлөн огтлол, чихний өргөн, чихний өндөр, 1м урттай ган туйвангийн онолын жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд илэрч байжээ.

“Хэшин” ХХК -ийн үйлдвэрлэсэн “Эй Би Металл” ХХК-ийн худалдан борлуулж байсан D10 голчтой SD390 ангийн 260 гаруй тн арматур нь жин тонн нь стандартад хүлцэх алдаанаас их (тонн жиндээ хүрээгүй) багцдаа 156 кг буюу 1 тн тутмаас 70,3кг дутуу мөр хоорондын зай, дотоод хөндлөн огтлол, 1 метр урттай ган туйвангийн онолын жингээс бага байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормын хүлцэх алдаанаас их байгаа нь газар дээрх туршилтаар тогтоогдсон тул үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох арга хэмжээ авсан.

“Чуань Мон арматур” ХХК-ийн үйлдвэрлэсэн арматур нь стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч стандартад заасан урсалтын хязгаар хангахгүй байгаа нь тогтоогдсон. Талбай дээр байгаа 101.5 тн арматурыг Улсын байцаагчийн “Стандартын шаардлага хангаагүй арматур худалдахыг түр зогсоох тухай” акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулсан.

“Мэлон гүүд трейдинг”, “Синвоюань” ХХК-иуд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэж буй зөрчлийг илрүүллээ. Үүнд:

Барилгын тухай хуулийн 19.1.4-д заасны дагуу тусгай зөвшөөрөл байхгүй, Барилгын тухай хуулийн 43.1.4-д заасны дагуу технологийн заавар, тохирлын гэрчилгээ байхгүй, Барилгын тухай хуулийн 43.1.7.лабораторийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулаагүй, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн урсалтын болон бөхийн хязгаар хангаагүй.

“Синвоюань” ХХК-ийн арматурын шошго зүүлт нь Хятад арматурын шошго зүүлттэй ижил, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх шинж агуулсан, Барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой байх, хяналт тавих гэсэн хуулийн заалтыг хангаагүй, Үйлдвэрийн талбайн гадна болон дотор талд самбар болон ХАБЭА-ны тэмдэг, тэмдэглэгээ дутуу, Ажлын байр болон ажилчдын түр амьдрах байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Улмаар дээрх аж ахуй нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцох талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Дээрх зургаан компанийн үйл ажиллагааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зогсоосон ч зарим нь үйл ажиллагаагаа явуулж, мянга, мянган тонноор нь арматур үйлдвэрлэж байна.

Үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр буй компаниуд:

“Эйч Ди Ти Эм" ХХК: 2013 онд байгуулагдсан, БНХАУ-ын иргэн Bo Lijiang эцсийн өмчлөгч нь. Барилгын ган туйвангийн үйлдвэрлэл, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэх хоёр үйл ажиллагааны чиглэлтэй. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг.

2025 онд 5,033 тн арматур үйлдвэрлэсэн.
“Хэшин” ХХК: 2005 онд үүсэн байгуулагдсан. БНХАУ-ын иргэн Ma Jinling эцсийн өмчлөгч нь. Гадаад худалдаа, Барилгын ган туйван үйлдвэрлэлийн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг гэж opendata мэдээллийн санд бүртгүүлжээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг.

2023 онд 2,500 тн
2024 онд 1,903 тн
2025 онд 2,400 тн арматур үйлдвэрлэжээ.
“Чуань Мон арматур” ХХК: Монгол-Хятадын хамтарсан ган туйвангийн үйлдвэр бөгөөд Дархан- Уул аймагт 2022 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Чиглэл нь, автомашинаар ачаа тээвэрлэх, автомашины сэлбэг эд ангийн худалдаа, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Гадаад худалдаа, Барилгын материал худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлтэй.

2023 онд 7,600 тн
2024 онд 12,500 тн
2025 онд 11,800 тн арматур үйлдвэрлэжээ.
“Синвоюань” ХХК: 2006 онд үүсэн байгуулагдсан. Huang, Hai, Lin Jinlin гэх БНХАУ-ын хоёр иргэн эцсийн өмчлөгч нь. Тус компани Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эрхэлдэг. Ган туйван, металл хийц эдлэлийн үйлдвэр, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэсэн хоёр үндсэн чиглэлтэй.

2023 онд 8,500 тн
2024 онд 10,200 тн
2025 онд 10,000 тн арматур үйлдвэрлэжээ.
Ерөнхийдөө 2023 онд стандарт, шаардлагад нийцээгүй гэх дүгнэлтээр үйлдвэрлэлийг нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан таван компанийн дөрөв нь үйл ажиллагаагаа явуулсаар өнгөрсөн гурван жилд нийт 72,436 тн арматурыг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Нэг үгээр хэлбэл стандартад нийцсэн эсэх нь үл мэдэх 72,436 тн арматураар бидний амьдарч буй байшин, барилгыг барьчихсан гэсэн үг.

О.ОНОН



Нийтэлсэн огноо2026-03-09