1 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      2 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      3 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      4 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      5 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      6 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      7 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      9 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      10 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     “ХҮННҮ ЭЙР”-ИЙН ЗАХИРАЛ П.МӨНХЖАРГАЛ: ХОЁР ШИНЭ ОНГОЦ АВСАН Ч ЯАМ НИСЭХ БОЛОМЖ ӨГДӨГГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН 2 ДАХЬ ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ БАРИХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.АМАРБАЯСГАЛАН "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ" ЗҮЙЛ АНГИА ХАСУУЛЖ, ЭЦА, АТГ-Т 4 ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     МОНГОЛЫН 91 ИРГЭНИЙГ ДАЙНЫ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ТАТАН АВЧИРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХОЁРДУГААР САРД ГАДААДЫН 776 ИРГЭНД МОНГОЛД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын Засгийн газраас Оюу толгойн хөрөнгө оруулагчдад хүргүүлсэн шаардлага бүхий 3 санал www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулж, төслийн үр өгөөжийн дор хаяж 60 хувийг Монголын талд хүртээх шаардлагыг Рио Тинто компанид тавьж, энэ хүрээнд хоёр ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, хэлэлцээг үргэлжлүүлж байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэхдээ, Энэ хэлэлцээрийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд хариуцан ажиллаж байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан зээлийн нөхцөлтэй холбоотой, зээлийн хүүгийн хэмжээг бууруулах чиглэлд ажиллах ажлын хэсгийг ахалж байгаа. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд буюу миний бие менежментийн төлбөрийн хэмжээг бууруулах талаар хэлэлцээр хийх ажлыг хариуцан ажиллаж байна. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд бидэнтэй хамт Рио Тинто группийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Үүнээс өмнө Ерөнхий сайдын зүгээс тус компанид нэлээд хатуу шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн юм. Үүний дагуу Рио Тинто компанийн төлөөлөл саналаа илэрхийлж, бүрэлдэхүүнээрээ Монгол Улсад ирж уулзалт хийлээ.
Манай Засгийн газрын барьж байгаа байр суурь маш тодорхой. Өөрөөр хэлбэл, “Эзэн нь юмаа мэднэ, иргэн нь усаа хашна” гэдэг зарчмыг баримталж байгаа. Одоогийн нөхцөл байдалд авч үзвэл, авсан зээлийн өгөөж нэг талдаа ашиг болж Рио Тинто компанид очиж байгаа атлаа Монгол Улсын талд бодит үр ашиг бага байгаа нь шударга бус байдал үүсгэж байна. Ийм байдлыг бид цаашид тэвчих боломжгүй.
Засгийн газраас хөрөнгө оруулагч талд дараах шаардлага бүхий саналыг тавьж байгаа аж.
Зээлийн хүүгийн хэмжээг эрс бууруулах
Энэ асуудлыг маш нухацтай авч үзэхийг Засгийн газраас Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтод илэрхийлсэн байна. Хэрэв энэ чиглэлд бодит шийдвэрт хүрэхгүй бол одоогийн нөхцөлөөр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр суурийг Засгийн газар баримтална.
Менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах
Оюу толгой ХХК-ийн менежментийн төлбөрийн одоогийн хэмжээг 50 хүртэл хувиар, өөрөөр хэлбэл хоёр дахин бууруулах шаардлагыг тавьжээ. Мөн энэ асуудлаар ойлголцолд хүрэхгүй бол хоёр талын хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, тодорхой болгох
Дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байна. Гэтэл Оюу толгой төслөөс Монгол Улс ногдол ашиг авах хугацаа хойшлогдсон байдалтай байгаа. Тиймээс талууд урьдчилсан хэлцлүүд хийж, нэмэгдэж байгаа орлогоос тодорхой хэсгийг Монголын ард түмэнд ногдол ашиг хэлбэрээр хүртээх шаардлагыг тус тус тавьжээ.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс баримталж дээрх үндсэн нь Оюу толгой төслийн үр өгөөжийн дор хаяж 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх ёстой гэсэн байр суурь юм. Рио Тинто компанийн зүгээс Ерөнхий сайдын тавьсан шаардлагуудыг хүлээж авч, хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэдгийг Г.Дамдинням сайд мэдээлэв.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-12