1 MONGOLIA, RUSSIA TO COOPERATE IN RAILWAY PROJECT AND RESTORATION OF DIRECT FLIGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      2 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      3 HILTON TO ENTER MONGOLIA WITH CONRAD ULAANBAATAR SIGNING WWW.LATTELUXURYNEWS.COM PUBLISHED:2026/03/19      4 MONGOLIA IS RAPIDLY MOVING TOWARDS A DIGITAL FUTURE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/19      5 $462M INFRASTRUCTURE INVESTMENT DELIVERED ON TIME AND ON BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/19      6 THE GOVERNMENT HAS DECIDED TO LIQUIDATE LLC "ERCHIST MONGOLIA," A STATE-OWNED ENTERPRISE PUBLISHED:2026/03/19      7 CHINESE PRESIDENT XI JINPING EXPECTED TO VISIT MONGOLIA IN 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/18      8 JOINT STATEMENT ON THE U.S.-MONGOLIA ANNUAL BILATERAL CONSULTATION WWW.STATE.GOV PUBLISHED:2026/03/18      9 PRESIDENT KHURELSUKH CALLS FOR GREATER RESPONSIBILITY, LEADERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      10 MONGOLIA, US TO EXPAND ALL-ROUND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/18      СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ, 216 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХЯМРАЛЫН ЭСРЭГ БОДЛОГО БА МОНГОЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     “СТАНДАРТ ХАНГААГҮЙ“ ХАЯГ, ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖУУДИЙГ БУУЛГАЖ ЭХЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ШАТАХУУНЫ ГААЛИЙН ТАТВАРЫГ ТЭГЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     "МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ" ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ WWW.EGUUR.NM НИЙТЭЛСЭН:2026/03/19     МОНГОЛ УЛСЫГ АНУ-ЫН “ВИЗИЙН БОНД” ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     С.МӨНХСҮХ: ТАТВАРЫН АКТЫН МӨНГИЙГ БАЙРШУУЛСАН НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭСЭН ҮГ БИШ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     ХЭТ ХОТЖИЖ, СОЁЛЖСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС ӨӨРИЙГ ЭРЭЛХИЙЛДЭГ ЗАЛУУ АЯЛАГЧДЫГ МОНГОЛ УЛС ХҮЧТЭЙ ТАТАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/19     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭХ ГАДААД ХУДАЛДААНЫ АЧААГ ӨСГӨХӨӨР ТОХИРОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     "ЭРЧИСТ МОНГОЛ" КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сүүлийн зургаан жилд орон сууцны залилан нэмэгдэж, 216 тэрбум төгрөгийн хохирол учирчээ www.itoim.mn

Монгол Улсад орон сууцны захиалга авч бусдыг залилсан гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, иргэдэд учруулах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор орон сууцны захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо.
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж. Энэ хуулийн төсөл нь баригдаж дуусаагүй барилгын эрхийн бүртгэлийн зарим асуудлыг зохицуулах боломжтой болно. Энэ хүрээнд орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд болон оролцогч талууд саналаа хуваалцсан юм. Дээрх хуулийн төсөл нь олон иргэдийг эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл зүйгээр хохироож буй орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх  зорилготой юм.
undefined
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Улсын хэмжээнд өмнөх оны байдлаар 890 мянга гаруй газраас бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна. Үүний 61 хувь нь нийслэлд бүртгэлтэй. Статистикаас харахад орон сууцтай холбоотой залилангийн хэрэг жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 онд 168 хэрэг бүртгэгдэж байсан бол 2025 онд мянга гаруй болж огцом нэмэгдсэн. Мөн хохирсон иргэдийн тоо ч дагаад өссөн байна. Үүнтэй холбоотойгоор орон сууцны залилан, луйвраас сэргийлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ. Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ.
Барилгын компаниуд орон сууцыг хямд үнээр эрт захиалгаар санал болгож, иргэдээс урьдчилгаа төлбөр авч барилгын ажил гацах, зогсох, эсвэл бүрэн дуусгахгүй байх тохиолдол түгээмэл байна. Мөн зарим тохиолдолд иргэд төлбөрөө бүрэн төлсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй удаашрах, эрх зүйн маргаан үүсэх зэрэг асуудал ихээр гарч байна.
undefined
Хуульч О.Батхүү: Орон сууцны залилах гэмт хэрэг хэвийн үзэгдэл болсон байна. Энэ гэмт хэргийн эсрэг хуулийн дагуу 60 хоногийн хугацаанд шийдэх байтал шүүх, прокурорын байгууллагууд байнга хойшлуулдаг. Хуульд заасан хугацаанд хууль хэрэгжүүлэх шүүх, прокурорын байгууллагууд ажлаа хийхгүй бол хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хохирсон хүмүүсийг ачааг нэмж байгаа хууль хүчний байгууллагууд ажлаа хиймээр байна” гэлээ.
undefined
Хэлэлцүүлэгт оролцсон хохирогч О.Энхболор “Хуульд хохирогчийн хохирлыг барагдуулах нэг ч заалт алга. Хүний эрхийг хамгаалах байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй ажилламаар байна. Хохирогч бид жирийн барилгын компанид залилуулах бус 13 жил ажилласан Хууль зүйн яамны мэргэжилтэнд залилуулсан. Хашаа байшин, машинаа зарж энэ хүнд залилуулсан 50 иргэн байна. Энэ хэрэг чинь зүгээр нэг гар утасны хэрэг биш. Үүний цаана бие сэтгэлээрээ хохирсон, их хэмжээний өрөнд дарагдсан хүмүүс л байна. Хохирогч бид хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулмаар байна” гэлээ.
Хохирсон иргэдийн зүгээс дээрх хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэн, орон сууц захиалгын залилангийн хууль эрх зүйн цоорхойг бүр мөсөн хаах ёстой гэдэг хатуу байр суурьтай байлаа.
Сүүлийн зургаан жилд  орон сууцны захиалгын луйвар, залилан 2.365 хэрэг бүртгэгдэж, нийт дөрвөн мянга гаруй иргэн хохирсон байна. Энэ нь нийт залилангийн гэмт хэргийн 3.2 хувийг эзэлж байгаа аж. 2019 оноос 2025 оны хугацаанд нийтдээ 216 тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан бөгөөд жил бүрийн өсөлтийг харвал 2019 оноос хойш 46 дахин, зөвхөн сүүлийн нэг жилд 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2025 онд гэхэд 104.3 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр дүн болж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллээр, орон сууцны захиалгын гэрээ байгуулж залилан үйлдсэний улмаас хохирсон 304 иргэний 15.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг бүртгэлтэй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн үр дагавар бодитоор үлдэж байна. Орон сууцны захиалгатай холбоотой залилангийн гэмт хэрэг тоо, хохирлын хэмжээгээрээ тасралтгүй өсөж байгаа нь энэ чиглэлд хяналт, зохицуулалтыг чангатгах шаардлагатайг харуулж байна.

BY Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-19