Мандалговь-Арвайхээр чиглэлд 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина www.eguur.mn
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Эрчим хүч-4" төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.
Энэ хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 78 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.
Уг төсөл хэрэгжсэнээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг Хангайн бүсийн 50 мянга гаруй хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангах юм.
Д.ХАДААН
Нийтэлсэн огноо2026-04-01





