1 MONGOLIA ASKS RUSSIA NOT TO RAISE SALE PRICE FOR OIL AMID INSTABILITY ON GLOBAL MARKET - CABINET OF MINISTERS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/01      2 MONGOLIA NAMES NEW PRIME MINISTER IN BID TO END LEGISLATIVE DEADLOCK WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/03/31      3 MONGOLIA EXCLUDED FROM RUSSIAN GASOLINE BAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/31      4 WE ARE FOCUSING ON INCREASING MONGOLIA’S PARTICIPATION IN INTERNATIONAL LOGISTICS NETWORKS WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/31      5 THE UNRULY FEW: MONGOLIA FACES ANOTHER GOVERNMENT CHANGE  WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/31      6 PARLIAMENT VOTES TO REMOVE SPEAKER UCHRAL, CLEARING PATH TO PRIME MINISTERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      7 MONGOLIA RECEIVES UP TO $1 BILLION IN BIDS FOR BORTEEG COAL DEPOSIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      8 ANNUAL POLITICAL DIALOGUE BETWEEN THE UK AND MONGOLIA: JOINT PRESS STATEMENT WWW.GOV.UK PUBLISHED:2026/03/30      9 COP17 ROADS, SITE, PARKING WORKS REACH 65 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      10 CITY LAUNCHES BOND TRADING FOR THERMAL POWER PLANT PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/30      ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ХИЙГДЭЖ БУЙ ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     “УБТЗ” ХНН: НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХИЛЭЭР ОРЖ ИРМЭГЦ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     ОЮУ ТОЛГОЙН УРТ ХУГАЦААНЫ ҮНЭ ЦЭН, ҮР ӨГӨӨЖИЙГ ХАМГААЛАХ НЬ ТУЗ-ИЙН ГОЛ ҮҮРЭГ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     НООЛУУРЫН ҮНЭ 198 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БУЦААН АВЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.УЧРАЛ: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГА, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/31     Н.НАНДИНХҮСЭЛ WNCAA DIVISION I-Д ТОГЛОХ АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     ДЦС-5 ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ₮200 ТЭРБУМЫН БОНДЫГ АРИЛЖААЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30     “УБТЗ” ХНН: ДӨРӨВДҮГЭЭР САРД КОКСЖСОН ХӨХ НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ ДУУСГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/30    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил www.itoim.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг 2027 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн гүйцэтгэлийг 2026 онд 70 хувьд хүргэн, 2027 оны 4 дүгээр сард туршилтын тээврийг эхлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн ажилчдын амралт, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх кемпийн барилгын ажил эхэлсэн ба нийт 6 блок, 48 өрөө бүхий кемп, бетон замын ажил, бетон зуурмагийн узелийн суурийн ухалт, тэгшилгээний бетон, арматур бэлтгэлийн талбайн суурийн ажил зэрэг үндсэн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Тус төслийг хэрэгжүүлснээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын  төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх  боломж бүрдэх юм.
Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй эдгээр төмөр замын төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд төслүүдийн хэрэгжилтээр жилд 60-70 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэн эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх, боомтын нэвтрүүлэх хүчин чадал  сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдаж, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Багахангай-Хөшгийн хөндий салбар төмөр замыг 2026 оны II улиралд ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86, 132 дугаар тогтоолуудаар баталгаажсан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн билээ. Төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд барилгын ажлын доод бүтцийн газар шорооны ажил одоогоор 96.2 хувь, гүүр хоолойн ажил 92 хувь, дээд бүтцийн 6,7 км зам угсрагдан нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор шатахуун болон тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур чиглэсэн шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төмөр зам, авто замын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Тухайлбал, энэ салбар төмөр замын төсөл ашиглалтад орсноор эхний жилд 3.5 сая тонн, цаашид жил бүр өсөх тооцооллоор 20 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэх боломж бүрдэж, хоногт дунджаар 316–1800 том оврын авто машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Үр дүнд нь Улаанбаатар хотын түгжрэлийг 20-30 хувиар мэдэгдэхүйц бууруулж, дуу чимээ болон агаарын бохирдлыг багасах өндөр ач холбогдолтой.
Нислэгийн удирдлагын төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэсэн.
Францын төрийн өмчийн "Thales Alenia" компанитай хэлэлцээр хийж, 23 сая еврогийн гэрээ хийгдсэн. Гэрээний хүрээнд Улаанбаатар, Сайншанд хотод байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм. Тоног төхөөрөмжийг шинэчилснээр манай агаар дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудыг бүрэн хянах боломж бий.
Мөн нөөц навигацын төв барина. Энэ төвийг барьснаар манай дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Бид навигацаас 200-300 тэрбум төгрөгийг бүрдүүлдэг байсан бол Нөөц навигацын төвтэй болж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг анх 1.6 сая хүнд үйлчлэх боломжтойгоор төлөвлөж, одоогийн барилга байгууламжийг барьсан. Гэвч үйлчлүүлэгчийн тоо 2025 оны байдлаар 2.4 сая болж, 50 хувиар өссөн байна.  Орон нутаг болоод гадаад улсууд руу зорчих нислэгийн тоо тогтмол өсөж байгаа тул өргөтгөх шаардлага үүсэж буй аж.  Иймээс “Чингис хаан” нисэх буудлын талбайг  86,000м2-аар өргөтгөхөөр төлөвлөсөн. Энэхүү өртгөтгөлийг хийснээр талбайн нийт хэмжээ 123,000 м2 болж, 2.3 дахин том болно.  Зорчигчдын бууж, суух гейт 11-ээр нэмэгдэх юм.
Дөрвөн аймгийг олон улсын нисэх онгоцны буудал болгож, үйлчилгээ үзүүлнэ. Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилснээр орон нутгийн онгоцны буудлуудад олон улсын онгоц буух боломж бүрдэх юм. Дунд оврын онгоц буулгах боломжтой дөрвөн буудал нь Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгийн Өлгий, Ховдын онгоцны буудал юм.
Авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 107 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Улсын төсөв, гадаадын зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 2025 оны байдлаар 423.2 км авто зам, 217 урт метр төмөрбетон гүүрийг шинээр барьж ашиглалтад оруулснаар улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 8109 км болж нэмэгдүүлээд байна. Харин энэ онд авто замын салбарт улсын төсвийн 952,3 тэрбум төгрөгөөр нийт 107 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд үүнд Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто зам багтаж байна. Тухайлбал, гадаадын болон бусад эх үүсвэрээр 361 км авто зам, 1205 у/м гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж, улсын төсвийн хөрөнгөөр 52 тэрбум төгрөгөөр 207 км авто замд их засвар хийгдэнэ.



Нийтэлсэн огноо2026-04-01