1 PRESIDENT KHURELSUKH DEPARTS FOR STATE VISIT TO THE REPUBLIC OF KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      2 RUSSIA TO SUPPLY DISCOUNTED AVIATION FUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      3 MINISTER PINPOINTS LAND OWNERSHIP ISSUES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/20      4 DEMOCRATIC PARTY BEGINS WORK TOWARD CONSECUTIVE VICTORIES IN 2027 AND 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/20      5 MONGOLIA CROWNED ASIAN JUDO MIXED TEAM CHAMPION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      6 RATEGAIN PARTNERS WITH MIAT MONGOLIAN AIRLINES WWW.M.DAILYHUNT.IN PUBLISHED:2026/04/20      7 NEARLY 50 E-VEHICLE INJURIES REPORTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/19      8 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      9 PRIME MINISTER MEETS NEWLY APPOINTED AMBASSADORS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      10 LONDON HOSTS MONGOLIAN CAMEL DAY EVENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     БОУАӨЯ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ӨНӨӨДРӨӨС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УЯН ХАТАН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ШҮҮХ З. ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ТУС БҮРД НЬ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ 5 ЖИЛ ХАСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ТӨМӨР ЗАМ БАРИХ ЗОРИУЛАЛТААР ЖИЛИЙН 17 ХУВИЙН ХҮҮТЭЙ 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД БОСГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ОХУ-ААС АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 84 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо www.eguur.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон.

Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Казахстанд төрийн айлчлал хийсэн. Казахстаны талаас 1993, 1999, 2008 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев, 2024 онд Ерөнхийлөгч К.Токаев айлчилсан юм.



Нийтэлсэн огноо2026-04-20