1 NEARLY 50 E-VEHICLE INJURIES REPORTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/19      2 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      3 PRIME MINISTER MEETS NEWLY APPOINTED AMBASSADORS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/19      4 LONDON HOSTS MONGOLIAN CAMEL DAY EVENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      5 NATIONWIDE CALVING REACHES 4.2 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/16      6 GOVERNMENT LIFTS PERMIT REQUIREMENTS FOR 146 BUSINESS ACTIVITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/16      7 UNDP AND ULAANBAATAR MUNICIPALITY LAUNCH SOLAR‑POWERED EV CHARGING STATION PROJECT TO SUPPORT CLEAN URBAN MOBILITY WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/04/16      8 PASTURE-RAISED LIVESTOCK SHOW 60-70% AVERAGE CARCASS YIELD WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/16      9 MINISTER OF EDUCATION REVIEWS AI-BASED ENGLISH LEARNING PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/15      10 MONGOLIA PARTNERS WITH EU TO MODERNIZE PUBLIC FINANCIAL MANAGEMENT WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/04/15      ОХУ-ААС АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ТӨМӨР ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 84 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/19     НЭРЭЭ СОЛЬЖ, ТӨСВӨӨ ТЭЛСЭН ДАРХАН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР МАКЕТ ХЭВЭЭР ХОЦРОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     УЛААНБААТАРТ ААН, БАЙГУУЛЛАГЫН 70 ХУВЬ НЬ ТӨВЛӨРСӨН БАЙДАГ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/16     АРДЧИЛСАН НАМЫН ЕНБД-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР С.БАЯРЦОГТЫГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     Б.БАТЦЭЦЭГ: 146 ТӨРЛИЙН БИЗНЕСИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, МЭДЭГДЭЭД ЭХЭЛДЭГ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     ИНФЛЯЦЫН ТҮВШИН 7.4 ХУВИАР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15     МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ “MONGOLIA” БУС “MONGOL” ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/15    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 19 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.



Нийтэлсэн огноо2026-04-19