1 INTEREST EXPRESSED IN COOPERATION ON ENVIRONMENT SUSTAINABILITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      2 WHY DID THE GLASSES OF THE YOUNG MINISTER OF HEALTH OF MONGOLIA ATTRACT ATTENTION? WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/20      3 L&C BIO LAUNCHES RE2O SKINBOOSTERS IN MONGOLIA AFTER REGULATORY APPROVAL WWW.KOREABIOMED.COM PUBLISHED:2026/04/20      4 PRESIDENT KHURELSUKH DEPARTS FOR STATE VISIT TO THE REPUBLIC OF KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      5 RUSSIA TO SUPPLY DISCOUNTED AVIATION FUEL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      6 MINISTER PINPOINTS LAND OWNERSHIP ISSUES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/20      7 DEMOCRATIC PARTY BEGINS WORK TOWARD CONSECUTIVE VICTORIES IN 2027 AND 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/20      8 MONGOLIA CROWNED ASIAN JUDO MIXED TEAM CHAMPION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/20      9 RATEGAIN PARTNERS WITH MIAT MONGOLIAN AIRLINES WWW.M.DAILYHUNT.IN PUBLISHED:2026/04/20      10 NEARLY 50 E-VEHICLE INJURIES REPORTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/19      СЭЛБЭ ГОЛЫН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ХХОАТ-ЫН 2025 ОНЫ ХӨНГӨЛӨЛТ, БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     "УЛААНБААТАР МАРАФОН 2026" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 70 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     БОУАӨЯ ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ӨНӨӨДРӨӨС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УЯН ХАТАН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ШҮҮХ З. ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ТУС БҮРД НЬ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖ, НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХИЙГ 5 ЖИЛ ХАСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20     ТӨМӨР ЗАМ БАРИХ ЗОРИУЛАЛТААР ЖИЛИЙН 17 ХУВИЙН ХҮҮТЭЙ 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД БОСГОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ www.itoim.mn

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станц болон УБ-Трамвай төслүүдэд зарцуулна гэдгийг НИТХ-ын Зөвлөлийн хуралд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.  

Л.Эрдэнэбадрах танилцуулгадаа “Энэхүү санал нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шалгуурт нийцэж байгаа бөгөөд нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байна. Гаргах үнэт цаасны санхүүжилтийн дийлэнх буюу 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын төсөлд, үлдсэн 50 тэрбум төгрөгийг УБ-Трамвай төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төвийн бүсийн ачааллыг бууруулах, 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг мэдэгдэхүйц багасгана. Төслийн барилга угсралтын үед 1600 гаруй, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох юм.
Харин УБ-Трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж, чанар эрс сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурах, агаарын бохирдол багасах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно. Төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих юм.

Нийслэлд дээрх мега төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч, иргэдийн амьдрах орчин сайжирна, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.
Нийслэл Улаанбаатар хот 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас /бонд/ гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.



Нийтэлсэн огноо2026-04-20