ААН-үүдийн татварын өр ₮3.8 их наяд, НДШ-ийн өр ₮155 тэрбумд хүрээд байна www.eguur.mn
Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлдөг. Үүнд жил бүр 25 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд ирэх таван жилд 125 тэрбум төгрөгийг зарцуулах юм.
Гэтэл нийгмийн даатгалын сан жил бүр алдагдал хүлээж, улсын төсвөөс татаас авах хэмжээ нь өссөөр байгаа юм. Тухайлбал, 2019-2024 оны хооронд нийгмийн даатгалын сангийн алдагдал 4 их наяд төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл урт хугацаанд тогтвортой тэтгэвэр, тэтгэмж тавих боломжгүй болох эрсдэл үүсээд буй. Иймд жил бүр татварын мөнгөнөөс татаас өгөх шаардлагатай болж байна.
Харин ААН-үүдийн татварын өр 3.8 их наяд, НДШ-ийн өр 155 тэрбум төгрөгт хүрээд байна. Улмаар тухайн ААН-үүд дансаа хаалгах, үйл ажиллагаа нь зогсох цаашлаад дампуурлаа зарлахад хүрч байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ
Нийтэлсэн огноо2026-04-23





