Зөвлөмж: Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, ногдол ашиг авах 5 алхам, бусад зааварчилгаа www.itoim.mn
Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн 1072 хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг нас барсан иргэдийн хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэх ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлнэ.
Засгийн газрын “Чөлөөлье"- санаачилгын хүрээнд нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг өвлүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу нас барсан 135 мянга 780 иргэний 110.9 сая ширхэг хувьцаанд хамаарах нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашиг хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэхээр болж байна. Энэхүү өвлөлийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан иргэний ар гэрийнхэн авах боломжтой бөгөөд 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш төрөөд нас барсан иргэдэд тус зохицуулалт хамаарахгүй аж. Нас барсан иргэдийн ногдол ашгийг өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан, хууль ёсны өвлөгч нар авах боломжтой. Тэгвэл хэрхэн хувьцаагаа авах талаар холбогдох албаныхнаас дараах мэдээллийг өглөө.
Хувьцаа авахын тулд дараах таван алхмыг хийнэ.
Нэгд, өөрийн гар утасны дугаараас 158989 дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичиж илгээнэ. Ингэснээр тухайн өвлүүлэгчид хэдэн хувьцаа байгаа тухай мэдээллийг мэдэх боломжтой. Шаардлагатай бол өөрт ойр нотариат дээр очиж нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийн мэдээллийг авч болно.
Хоёрт, захиргааны баримт бичгийг бүрдүүлнэ. Ингэхдээ сум эсвэл хорооныхоо Засаг даргаас нас барсан иргэний тодорхойлолт болон гэрчилгээг авна.
Гуравт, бүрдүүлсэн баримтуудаа аваад өв нээгдсэн газрынхаа нотариатч дээр очно. Монголын Нотариачдиын танхимаас өв залгамжлах гэрчилгээг баталгаажуулж QR коджуулсан гэрчилгээг системдээ байршуулна. Энэ нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр цахимаар ирнэ.
Дөрөвт, хууль ёсны өвлөгчид үнэт цаасны дансаа нь баталгаажуулна. Энэ тухай мэдээллийг авахдаа биеэр ирэх шаардлагагүй. Emongolia системээр шалгана. Хэрэв дансгүй бол E-Mongolia-гаар дамжуулан брокерын компанид дансаа шууд нээлгээрэй.
Тавд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаа болон ногдол ашгийг таны дансанд баталгаажуулж оруулна. Үүний дараа та өөрийн брокерын компанид хандан, ногдол ашгийн мөнгөө өөрийн арилжааны банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой.
Хамт амьдарч байсан болон гадаад улсад амьдарч буй өвлөгчдийн хувьд юу анхаарах ёстой талаар Монголын Нотариачдын танхимын ерөнхийлөгч Л.Буддорж дараах мэдээллийг өглөө.
undefined
Тэрээр "Хамт амьдарч байсан өвлөгчдийн хувьд 3 сарын дотор татгалзах хүсэлт өгөөгүй бол хүү авсан гэж тооцдог хуультай. Мөн хамт амьдраагүй бусад өвлөгчид нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй бол татгалзсан тооцдог журамтай. Засгийн газрын тогтоол ирэх сарын 1-ээс хэрэгжих учраас гадаадад эсвэл тусдаа амьдардаг хүн энэ боломжит хугацааг ашиглан өвөөс татгалзах хүсэлтээ Нотариат болон үүрэг гүйцэтгэгчид гаргаарай. Гадаадад 50 гаруй улсын 90 гаруй Нотариатын үүрэг гүйцэтгэгч нар элчин, Консул дээр байрладаг. Мөн өргөдлөө онлайнаар өгч, хүсэлтээ авах боломжтой. Нотариат ажилдаггүй сумд үүрэг гүйцэтгэгч гэж байгаа. Энд хандаж өвлөх эрхийн гэрчилгээгээ харьяа дүүрэг болон орон нутгийн нотариатаас авна.
Тэгвэл ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Нас барагчийн нас барсны болон гэрлэлтийн лавлагаа, ямар нэгэн өмч хөрөнгөтэй эсэхтэй эсэх лавлагааг цахимаар авна.
Эмэгтэй хүний хувьд төрүүлсэн хүүхдийн лавлагаа болон төрөл садангийн лавлагаа зэрэг шаардлагатай мэдээллийг цахимаар авна. Улсын бүртгэлд 1988 оноос хойших мэдээлэл бүгд бий. Харин тус оноос өмнөх төрсний бүртэлийг лавлагааг отариатаас авна.
Баг хорооноос Засаг даргын тодорхойлолт өрхийн бүртгэлийн дэвтрийн хаяг гэсэн бичиг баримт бүрдүүлж нотариат дээр очиж өвлөх эрхийн бичиг авах боломжтой гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-05-27





