1 B.PUREVDAGVA APPOINTED GOVERNOR OF THE CAPITAL CITY AND MAYOR OF ULAANBAATAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/27      2 INTERIM TRADE AGREEMENT TO DIVERSIFY EXPORT STRUCTURE, MARKETS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/27      3 TOWARD A US-MONGOLIA CRITICAL MINERALS PARTNERSHIP WWW.NATIONALINTEREST.ORG PUBLISHED:2026/05/26      4 NEW GYPSUM BOARD PLANT OPENS TO MEET DOMESTIC DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/26      5 INVESTMENT IN FORESTRY SECTOR TO BE INTENSIFIED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/26      6 ‘XAC BRONCOS’ WIN BRONZE AT ASIAN CHAMPIONS LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/26      7 MINNEAPOLIS RESTAURATEUR BILLY SUSHI HOSTING 4 YOUTH HOCKEY PLAYERS FROM MONGOLIA WWW.CBSNEWS.COM PUBLISHED:2026/05/26      8 "'BRITISH DAYS 2026' WAS HELD." WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/05/26      9 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      10 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛДӨГГҮЙ ӨРХИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗҮТГҮҮРИЙН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРИЙГ МОНГОЛДОО ЗАСДАГ БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС УРТ ХУГАЦААТ ЭХ ҮҮСВЭР ТАТАХЫГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     МАНАЙ УЛС АМИА ХОРЛОЛТЫН ТООГООР ДЭЛХИЙД ХОЁРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗӨВЛӨМЖ: НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЖ, НОГДОЛ АШИГ АВАХ 5 АЛХАМ, БУСАД ЗААВАРЧИЛГАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     БАНКНЫ САЛБАР 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГООН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     ЗГ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/27     "ИХ БРИТАНИЙН ӨДӨРЛӨГ 2026" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/05/26     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРЭХ САРААС ӨВЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/26     ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Манай улс амиа хорлолтын тоогоор дэлхийд хоёрт эрэмбэлэгджээ www.itoim.mn

Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын асуудал Монгол Улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан ноцтой асуудлын нэг болоод байна. Нийгмийн харилцаа, гэр бүлийн орчин, эдийн засгийн дарамт, сэтгэлзүйн дэмжлэгийн дутагдал зэрэг олон хүчин зүйл хүүхэд, залуусын сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байгааг олон улсын болон дотоодын судалгаанууд харуулсаар байгаа юм.
НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас хийсэн хамтарсан судалгаагаар хүүхдүүд өөрсдөө гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ хангалттай хайр халамж авч чаддаггүй гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн таван хүүхэд тутмын хоёр нь амиа хорлох талаар бодож үзсэн, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэх ноцтой үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны статистикаар амиа хорлохыг завдсан тохиолдол өссөн бөгөөд үүний 90 хувийг 15-19 насны хүүхэд, өсвөр насныхан эзэлжээ. Энэ нь өсвөр үеийнхэн сэтгэлзүйн дарамт, ганцаардал, ойлгогдохгүй байх мэдрэмжид хамгийн их өртөж байгааг илтгэж байна. Дэлхийн хэмжээнд амиа хорлолтын түвшин 100 мянган хүн амд 9.2 байгаа бол Номхон далайн баруун эргийн бүсийн улс орнууд дундаас БНСУ 27.5 үзүүлэлтээр тэргүүлж, Монгол Улс 18.5 үзүүлэлттэйгээр хоёрдугаарт бичигдэж байна. Манай улсын хувьд амиа хорлож нас барсан хүмүүсийн 23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насныхан байж нийт тохиолдлын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байна.
2025 оны есдүгээр сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 95.3 хувь нь амиа хорлох сэдэл, төлөвлөгөөтэй холбоотой байсан нь нөхцөл байдал хэр ноцтой байгааг харуулж байгаа юм. Хордлогын дийлэнх буюу 83.6 хувийг 16-30 насны залуус эзэлсэн бөгөөд тэдний 56.1 хувь нь гэр бүлийн маргааны улмаас ийм алхам хийхэд хүрсэн байна. Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг гэж үздэг. Дэлхий даяар 264 сая орчим хүн сэтгэл гутралтай амьдарч байгаа бөгөөд 15-29 насны залуусын нас баралтын хоёр дахь гол шалтгаан нь амиа хорлолт болсон талаар ДЭМБ мэдээлсэн. Монгол Улс ДЭМБ-ын судалгаагаар амиа хорлолтын түвшнээр дэлхийд дээгүүрт бичигдсэн нь энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг харуулсан дохио болсон юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сэтгэлзүйн асуудлыг удаан хугацаанд үл тоомсорлох нь сэтгэцийн эмгэг болон даамжирч, улмаар хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээнд хүргэдэг байна. Хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэгтэй холбоотой байдаг аж. Амиа хорлох бодол нь ихэвчлэн сэтгэл гутралын үр дагавар байдаг бөгөөд сэтгэл гутралд өртсөн хүн өөрийгөө үнэ цэнгүй, бусдад хэрэггүй мэтээр төсөөлөх хандлагатай болдог.
Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн талаар сүүлийн үед л нээлттэй ярьж эхэлсэн. Олон нийт амиа хорлолтын талаар ярих нь ийм бодолтой хүмүүсийг улам өөгшүүлнэ гэж өмнө нь буруу ойлгодог байсан. Гэвч дэлхийн олон орны судалгаагаар сэтгэлзүйн асуудал, амиа хорлолтын талаар нээлттэй ярилцах тусам хүмүүс мэргэжлийн тусламж эрт авах, эмчилгээ үйлчилгээ авах хандлага нэмэгддэг болохыг тогтоожээ. Иймээс хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус гэр бүл, сургууль, нийгэм бүхэлдээ анхаарал хандуулах шаардлагатай юм. Хүүхдээ сонсдог, ойлгодог, сэтгэлзүйн хувьд аюулгүй орчин бүрдүүлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-05-27