Говь-Алтай дахь алт, зэс, никелийн "Майхан уул" төслийг "Аsian Battery Metals" 2045 он хүртэл эзэмшинэ www.eguur.mn
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Asian Battery Metals" компани Говь-Алтай аймаг дахь зэс алтны "Майхан уул" төсөл хэрэгжүүлж буй.
Тус компани нь Монголд Майхан уул, Ямбат буюу зэс, цагаан алт, Баян сайраас графит, Цагаан дэрсээс лити, Хөх таг төслөөс бал чулуу олборлох хүрээнд уг төслүүдийг эзэмшдэг. 2025 онд тус компани Монгол дахь төслүүдийнхээ хайгуулыг урагшлуулахаар нийт 6 сая ам.долларын хөрөнгө босгосон.
Гол төслөөр Говь-Алтай аймаг дахь зэс, никелийн Ямбат, Майхан уул төсөл нэрлэгдэх бөгөөд зэргэлдээ орших хоёр талбай нь ирээдүйд үйл ажиллагааны зардал хэмнэх өндөр боломжтой хэмээгддэг.
Австрали руу зэс, никелийн дээжийг илгээхэд шинжилгээгээр зэсийн баяжмалын металл авалт 95 орчим хувь, агуулга нь 5 орчим хувьтай, никелийн баяжмалын метал авалт өндөр хэмжээ нь 77 хувь, агуулга нь 4.5 хувьттай гарсан байна. Энэ нь өндөр үр дүн бөгө4E9д төслийг цаашид явуулахад зэсийн баяжмал үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсгэж буй юм. Гэхдээ эдгээр таамгыг өрөмдлөгийн үр дүнгүүд харуулна.
2025 оны 8-р сард "Asian Battery Metals"-ын зүгээс 50 ам.долларын урьдчилгаа төлж, судалгаа хийх эрхийг авсан бөгөөд техникийн дүгнэлтүүд гарсны дараа 890 мянган ам.долларыг төлөх талаар тус төслийг худалдан авах гэрээнд дурдсан байв. Энэ үед компанийн зүгээс өрөмдлөг хийж, эрдэсжилтийг бататгах чиглэлд яаравчилсан юм.
Одоогийн байдлаар төслийн талбайд компанийн зүгээс техник, тоног төхөөрөмжүүдээ хэдийн байршуулж эхэлсэн өгөөд 1500 метр өрөмдлөгийг эхлүүлээд байгаа.
Харин Майхан уул талбайд хийсэн өрөмдлөгөөр 132 метрийн гүнээс 2.23 хувийн зэс, тонн тутамд 0.73 гр алтны агуулгатай 14.5 метрийн эрдэсжилт илэрсэн нь цаашид эрдэсжилтийн бүс байх боломжийг нотлон харуулж буй юм.
"Asian Battery Metals" компани нь 2026 оны 4-р сард 890 мянган ам.долларын дүн бүхий хэлцэл хийж, Говь-Алтай дахь зэс алтны "Майхан уул" төслийн худалдан авалтыг эцэслэсэн. Ингэснээр тус компани 2045 он хүртэл хүчинтэй лицензийг эзэмших эрхтэй болсон.
Монголд хэрэгжүүлэх эдгээр төслийн ирээдүй нь батерейнд шаардлагатай ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх, улмаар Хятадтай хиллэдэг манай улсын ложистикийн ач холбогдлыг ашиглан цаашид цахилгаан машины батерейн зах зээлд түүхий эдийн нийлүүлэлт хийх боломжийг эрэлхийлж байна. Олон улсад уг төслийн ирээдүйг, галт уулын гаралтай нягт сульфидын төрлийн ордууд амжилттай олборлож байсанчлан цаашдын боломжууд нэмэгдэнэ гэх таамаг дэвшүүлж буй.
Одоогоор төслийн талбайд эрдэсжилтийн өндөр магадлал бий бөгөөд зэс алтны давхарга зузаан, байгаа нь цаашид эрдэсжилт үргэлжилнэ гэж төслийг хэрэгжүүлэгчдийн зүгээс үзэж байгаа.
Сүүлд шинэчилсэн мэдээллээр Майхан уул буюу Red hill төслийн шинэ өрөмдлөгөөр гол эрдэсжилттэй бүс улам тэлж байгааг компани албан ёсоор мэдээлсэн. Сүүл хийсэн өрөмдлөгүүдээр сульфидийн эрдэсжилт нэмэгдэж, зэс цайрын агууламж өндөр байгаа нь тогтоогдсон.
Ийн Монголын ирээдүйтэй томоохон алт, зэс, сульфид, литийн ордуудыг Австралид бүртгэлтэй компани эзэмшиж, төслийг хэрэгжүүлж байна.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-06-08





