1 N.UCHRAL: FINISH THE NAADAM FESTIVAL, PREPARE FOR WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      2 OVER 2,800 DELEGATES EXPECTED FOR COP17 IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      3 VICTORIA DELMON ANNOUNCED AS WORLD BANK GROUP NEW COUNTRY MANAGER FOR MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/27      4 AI IN GOVERNMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/27      5 SA GAS COMPANY SIGNS BILLION-DOLLAR AGREEMENT WWW.INDAILYSA.COM.AU/ PUBLISHED:2026/07/27      6 MONGOLIA’S HUNNU NOBILITY CEMETERY COMPLEXES ADDED TO UNESCO WORLD HERITAGE LIST WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/27      7 MOM'S TOUCH OPENS 20TH STORE IN MONGOLIA, BECOMES NO. 2 QSR BRAND WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/07/27      8 GOVERNMENT DOMESTIC SECURITIES WORTH MNT 10 BILLION TRADED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/24      9 TMK ENERGY APPOINTS U.S. PRIVATE EQUITY VETERAN STEVE SKINNER AS COO TO DRIVE MONGOLIAN GAS PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/07/24      10 ERDENE STOCK TRACKS LATEST RESOURCE UPDATE AS MONGOLIA GOLD PROJECT ADVANCES WWW.AD-HOC-NEWS.DE PUBLISHED:2026/07/24      Б.МӨНХТАМИР: COP17 ХУРАЛД УЛСЫН ТӨСВӨӨС 267 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 2027 ОНООС ЗОРИЛТОТ ТҮВШИНД ТОГТВОРЖИХ ТӨЛӨВТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ВИКТОРИА ДЕЛМОН ТОМИЛОГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НАЙР НААДМАА ДУУСГА. ӨВӨЛДӨӨ БЭЛД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЗЭСИЙН ЭКСПОРТ НҮҮРСИЙГ ДАВЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТУЛГУУР БОЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     ЖУУЛЧДЫН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.7 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/27     МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ОЮУ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     “GLOBAL SILHOUETTE” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХААН ГАЛЕРЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24     РИО ТИНТО-ТОЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН НОГДОЛ АШИГ АВАХ АЖЛЫН ХЭСГИЙГ САНГИЙН САЙД АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2026, 2027 онуудад 5.5 хувиар өснө гэж таамаглажээ www.itoim.mn

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-ны гаргасан эдийн засгийн шинэчилсэн төлөвөөр Төв Ази болон Монгол Улс 2026-2027 онд тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууд дундаас хамгийн өндөр өсөлттэй хэвээр байх төлөвтэй байна.

Тус банкны тайланд дурдсанаар Казахстан, Киргизстан, Монгол Улс, Тажикистан, Туркменистан, Узбекистаны эдийн засаг 2026 онд дунджаар 5.6 хувиар өссөн бол 2027 онд 5.3 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Энэ нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны хамрагддаг бүс нутгуудын дундаж өсөлт болох 3.1 хувиас хавьгүй өндөр үзүүлэлт юм.Монгол Улсын хувьд уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгаа аж. 2026 оны эхний улиралд аж үйлдвэрийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 61.2 хувиар өссөн нь нүүрс, зэсийн олборлолт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотой гэж тайланд онцолжээ. Мөн өрхийн хэрэглээ тогтвортой өссөн нь хэрэглээний зээлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2026 болон 2027 онд тус бүр 5.5 хувиар өснө гэж таамаглажээ. Гэхдээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан эрчим хүчний үнэ өсөх зэрэг нь Монголын эдийн засагт эрсдэл учруулж буйг дурдсан байна.

Түүнчлэн дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл нь бүс нутгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй ч Төв Азийн орнууд болон Монгол Улс ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч бүс хэвээр үлдэх төлөвтэй байгааг тайланд онцолжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 1991 онд байгуулагдсан бөгөөд зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой олон улсын санхүүгийн байгууллага юм. Тус банк нь улс орнуудад:* Дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх* Жижиг, дунд бизнесийг дэмжих* Сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжилд хөрөнгө оруулах* Банк, санхүүгийн салбарыг хөгжүүлэх* Эдийн засгийн судалгаа, зөвлөмж гаргах чиглэлээр ажилладаг.

Монгол Улс 2006 онд EBRD-д гишүүнээр элссэн бөгөөд түүнээс хойш эрчим хүч, уул уурхай, банк санхүү, жижиг дунд үйлдвэрлэлийн олон төсөлд санхүүжилт олгож иржээ.


Батхуяг МӨНХЗУЛ



Нийтэлсэн огноо2026-06-08