Монголбанкны Хяналтын зөвлөл: 36 зөвлөмжийн 10 нь бүрэн хэрэгжжээ cnbc.mn
• Монголбанк хэрэгжүүлсэн зөвлөмжийн явцаа тайлагналаа.
• 36 зөвлөмжөөс 10 нь бүрэн хэрэгжжээ.
• 26 зөвлөмж хэрэгжих шатандаа байна.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурлаар санхүүгийн тайлангийн зөвлөмжүүдийн хэрэгжилт болон Төв банкны засаглалын шинэчлэлийн явцыг хэлэлцлээ.
Хяналтын зөвлөлийн мэдээлснээр, Монголбанкны 2024, 2025 оны санхүүгийн тайланд өгсөн зөвлөмжүүд болон зөвлөлийн тогтоолоор гаргасан шийдвэрүүдийг нэгтгэн үзэхэд нийт 36 зөвлөмжөөс 10 нь бүрэн хэрэгжиж, 26 нь хэрэгжээд явж байна гэж дүгнэжээ.
Хурлаар Монголбанкны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үр дүн болон төв банкны засаглал, хяналтын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хийсэн хөндлөнгийн судалгааны тайланг хэлэлцэж, зөвлөмжүүдийг цаашдын үйл ажиллагаанд тусгахаар болсон байна.
Нийтэлсэн огноо2026-06-10





