1 CAN NORTHEAST ASIA’S NEW GEOPOLITICAL REALITY CREATE OPPORTUNITIES FOR MONGOLIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/11      2 MONGOLIAN FARMERS ARE CONCERNED ABOUT THE PROSPECT OF GRAIN IMPORTS FROM THE EAEU WWW.LOGOS-PRES.MD PUBLISHED:2026/06/11      3 KT PARTNERS WITH MONGOLIA'S TDB AND WOORI BANK FOR FOREIGNER-FOCUSED TELECOM, FINANCE SERVICES WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/06/11      4 MONGOLIA AND SOUTH KOREA LAUNCH STRATEGIC DIALOGUE ON COOPERATION IN CRITICAL MINERALS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/06/11      5 NATIONAL FIRMS TO JOINTLY MINE BORTEEG COAL DEPOSIT MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      6 MONGOLIA HOSTS INTERNATIONAL PASTURE MANAGEMENT DIALOGUE AHEAD OF COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      7 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 13.4 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/11      8 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      9 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      10 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      МОНГОЛБАНК ХИЛ ДАМНАСАН ТӨЛБӨРИЙН ДЭВШИЛТЭТ ШИЙДЭЛ "MBRIDGE" ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНД НЭГДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛИЙН ТӨСӨЛ: НДШ ТӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТАВАН ШИНЭЧЛЭЛТЭЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ БУЦААН АВЧИРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГЕГ: ИМПОРТ I-V САРД $4.9 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.1 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 7.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БНСУ-ЫН KT БОЛОН WOORI BANK-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     "ЦАЙРТ МИНЕРАЛ"-ЫН ТАЛЫГ ЭЗЭМШДЭГ ХЯТАДЫН "NFC" КОМПАНИ ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/11     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хуулийн төсөл: НДШ төлөлттэй холбоотой таван шинэчлэлтэй танилц www.eguur.mn

Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй. Тэгвэл тус хуулийн төсөлд тусгасан онцлог заалтуудыг нэгтгэн хүргэе.

Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваа доошгүй жилийн өмнө даатгуулагч өөрөө хүсвэл ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1.0 хувийг хуримтлуулж болно. Хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар эсхүл биечлэн гаргах юм байна.
5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, гурав хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх НДШ-ийг 36 сар хүртэлх хугацаагаар чөлөөлнө. Сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага уг заалтад хамрагдана. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын байгууллага үүнд хамаарахгүй аж.
Өмнө нь НДШ төлж байгаагүй иргэн анх удаа даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Хөнгөлөлтийн хугацаа 24 сараас ихгүй байна.
Хэрэв олон ажил зэрэг хийдэг бол албан журмаар даатгуулахдаа өөрт хамгийн таатай нөхцөлтэй 2 хүртэлх сонгосон гэрээнд заасан цалингаас НДШ-ээ төлж болно.
15-22 насны оюутан, залуус ажил хийвэл өөрөө хүсвэл НДШ төлнө. Хэрэв тухайн хугацаанд төлөөгүй үлдсэн тэтгэврийн шимтгэлээ 25 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх эрхтэй.
Тодотгоход, энэ хуулийн төсөлд тусгасан заалтууд бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн баталсны дараа албажих юм.

Д.ХАДААН



Нийтэлсэн огноо2026-06-11