"МАК" ХХК Уул уурхайн биржээр Сэхэ боомтын нөхцөлтэй коксжих нүүрс арилжаалж эхэлжээ www.eguur.mn
2026 оны 5-р сарын 12-нд Монголын Алт ХХК 1/3 коксжих нүүрсний дуудлага арилжаа хийж, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны системээр зохион байгуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл тус компани коксжих нүүрсийг биржээр анх удаа арилжаалахаар болж байна. Анхны дуудлага худалдааны саналыг 4 багц буюу 25600 тонн 1/3 коксжих нүүрс бөгөөд тонн тутмын үнийг 470 юаниас эхлүүлэх санал гаргажээ. Нүүрсний нийлүүлэлтийг 2026 оны 6-р сарын 11-ний өдөр бую арилжаа зохион байгуулагдсан өдрөөс 30 хоногийн хугацаанд бүрэн гүйцэтгэж Шивээхүрэн-Сэхэ боомтоор дамжуулан худалдан авагч талд хүргэж дуусгах спот гэрээний арилжаа хийх аж.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-06-23





