1 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      2 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      3 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      4 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      5 PRIME MINISTER UCHRAL INVITES GLOBAL TECH COMPANIES TO INVEST IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      6 PRIME MINISTERS OF MONGOLIA, SOUTH KOREA DISCUSS EXPANDING STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      7 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN  AT THE AMERICAN CHAMBER OF COMMERCE IN MONGOLIA JUNE MONTHLY MEETING WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/26      8 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      9 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      10 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      ОРХОН АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ 93.7 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ГАЦУУРТ БОЛОН ЭРЭЭН-БААВГАЙТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ЗУРГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛГОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа www.gogo.mn

Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.25/ Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Улсын Их хурлын гишүүн С.Эрдэнэболд тогтоолын төслийн кирил үсгийн латин үсгийн хөрвүүлэгтэй холбоотой асуулт асууж, Улсын Их хурлын гишүүн, Ажлын хэсэг ахлагч Б.Уянга, дэд ажлын хэсгийн ахлагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, академич Ц.Цэрэндорж нар асуултад хариуллаа.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан газар зүйн нэрийн Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг нэмж батлах, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж батлах, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг гишүүдийн 65.7%-ийн саналаар дэмжин баталлаа.

Газар зүйн нэрийг улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр болон хилийг тогтоох, түүхэн үйл явдлыг байршлаар нь тогтоох, төрсөн газар нутгаа мэдэх, гудамж, зам, талбай, өвөлжөө, хаваржаа, аялал жуулчлалын газруудыг хаягжуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хаяг олгох болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зураг зохиоход ашиглах, уул, толгой, нуур, голыг албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой юм.

Энэхүү тогтоолыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг  Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгаж шийдвэрлэлээ. Үүнд:

 Батлагдсан газар зүйн нэрийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх; 
Монгол Улсын Их Хурлаас баталсан газар зүйн нэрийг холбогдох стандартад нийцүүлэн латин үсэгт галиглан хэрэглэх, газар зүйн нэрийг судлах, сурталчлах, хамгаалах, мөрдүүлэх, газар зүйн нэрийн цахим системээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодотголыг хийж, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрийн дагуу шинэчлэн холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж 2027 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
Мөн энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгалаа.
​Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор Газар зүйн нэрийн жагсаалтыг дөрвөн жил тутам тодотгож, Улсын Их Хурлаар батлуулахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил 2019 оноос эхэлж өнөөдрийн байдлаар 19 аймгийн 158 сум, нийслэлийн 9 дүүрэг газар зүйн нэрийн тодруулалт хийж тогтоолын хэрэгжилт 50 орчим хувийн явцтай байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь, Булган, Дундговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнд хяналт шалгалт хийж байна. Эдгээр аймгууд болон нийслэлийн газар зүйн нэрийг өөрчлөх, нэмж батлуулах тогтоолын төслийг 2027 оны эхээр Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна



Нийтэлсэн огноо2026-06-26