1 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      2 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      3 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      4 MONGOLIA'S RISKY FUEL STRATEGY GAMBLE WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/06/25      5 CHINESE PREMIER MEETS MONGOLIAN PM WWW.ENGLISH.CCTV.COM PUBLISHED:2026/06/25      6 MONGOLIA CAN DO MORE THAN MEDIATE IN BRINGING PEACE TO KOREAN PENINSULA: EX-PM WWW.EN.YNA.CO.KR PUBLISHED:2026/06/25      7 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      8 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      9 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      10 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ЗУРГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛГОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Солонгосын нэгдлийн асуудлаарх “Монгол форум”-д долоон орны эрдэмтэн судлаачид оролцов www.montsame.mn

Зүүн хойд Азийн энх тайван, хөгжил цэцэглэлт болон Солонгосын нэгдлийн асуудлаарх “Монгол форум”-ыг найм дахь удаагаа Улаанбаатар хотноо энэ сарын 19-24-нд зохион байгууллаа.

Тус форумд Монгол, АНУ, БНХАУ, Малайз, БНСУ, Япон, БНЭУ-ын эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтэн, олон улсын харилцааны мэргэжилтэн, оюутан залуучууд оролцов.

Форумын үеэр оролцогчид олон улсын харилцаанд энх тайван, хамтын ажиллагааны ойлголцолд гол анхаарлаа хандуулж, зүүн хойд Азид эзлэх Монгол Улсын байр суурь ямар байсан, ирээдүйд ямар байх талаар улс төр, нийгэм, байгаль орчин, залуучуудын асуудал хөндсөн илтгэл сонсож өөрсдийн сонирхсон зарим асуудлаар хамтарсан арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.

“Цэнхэр сүлд” ТББ-ын гүйцэтгэх захирал, ахмад дипломатч Ж.Энхсайхан хэлэхдээ, “Энэ удаагийн форумд оролцогчид тодорхой асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжүүлэх үүрэг хариуцлагын талаар ярилцлаа. Дараагийн уулзалтаар бид баримт бичгээ батлахаар төлөвлөсөн. Уг баримт бичигт хамтын ажиллагааны үндсэн чиглэл болон оролцогч байгууллагуудын хүлээх үүргийг тусгана. Энэ бүх ажил Монгол Улсад наймдугаар сард болох COP17 хуралд бэлтгэж буй үйл явцын нэг хэсэг гэж ойлгож болно. Бид өөрсдийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад болж буй байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээрх ажлыг олон улсад сурталчлахыг зорьж байна. Сүүлийн жилүүдэд бид мод тарих, байгаль хамгаалахад анхаарч “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Бид зөвхөн мод тарьж орхих бус, урт хугацааны арчилгаа, хяналтыг чухалчилдаг. Тухайлбал, гадаадын зочид, төлөөлөгчидтэй хамтран мод тарихдаа тухайн мод бүрийг QR кодтой болгож, нэгээс хоёр жилийн дараа ч тарьсан модныхоо өсөлт, хөгжлийг цахимаар харах боломж бүрдүүлж байна. Ингэснээр хүмүүсийн итгэл үнэмшил нэмэгдэж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцдог” гэв.

 

Тус форумд оролцсон эрдэмтэн судлаачдын сэтгэгдлийг хүргэж байна.

Дэлхийн Энхтайвны сангийн ахлах зөвлөх Жон Ханкон Диксон: Жил ирэх тусам эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчдийн оролцоо нэмэгдэж байгаа нь энэхүү форумын нэр хүнд, ач холбогдлыг өсгөж байна. Форумд оролцож буй олон улсын төлөөлөгчид хурлаас нийтлэг үнэт зүйлс, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны шинэ боломжийг олж хардаг. Тэд өөрсдийн улс орондоо буцаж очоод бодлого боловсруулагчид, эрдэм шинжилгээний байгууллагууд болон улс төрийн хүрээнийхэнд эдгээр санаа, туршлагаа түгээн дэлгэрүүлдэг нь энэхүү форумын бодит үр нөлөө юм. Ийнхүү иргэд, эрдэмтэн судлаачид, шинжээчид хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлж чадвал Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтой гэж үздэг учраас бид энэхүү форумд ач холбогдол өгч оролцож байна.

БНСУ-ын ТББ-уудын холбооны тэргүүн Со Ин Тейг: “Монгол форум” нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх гарц, шийдлийг эрэлхийлэхээс гадна улс орнуудын төлөөлөл, судлаачид, бодлого боловсруулагчид уулзаж, харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгох чухал тавцан болж байна. Ийм боломжийг бий болгож, энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улс болон монголчуудын алсын хараа, гярхай бодлогыг онцлон үнэлэх хэрэгтэй. Учир нь дэлхий нийт Монгол Улсаас энх тайван, яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлд суурилсан хамтын ажиллагааны шинэ санаачилга, бодит хувь нэмрийг хүлээдэг.

Монгол Улс зөвхөн өөрийн үндэсний ашиг сонирхлын төлөө бус зүүн хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдал, харилцан итгэлцэл, дипломат хамтын ажиллагааг дэмжих үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж байгаагаараа олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээдэг. иймээс Монгол Улсын оролцоо, манлайлал, оруулж буй хувь нэмэр үнэхээр онцгой бөгөөд бахархал төрүүлэхүйц юм.

Форумд оролцогчид хамтарсан мэдэгдэл баталж, Солонгосын нэгдлийн асуудлаар оролцогчид стратегийн хамтын ажиллагааны үндэсний болон олон улсын ажлын хэсгүүдийг байгуулахаар санаачилгаа идэвхжүүлэхийг уриалав.

Хоёр үе шаттай зохион байгуулсан тус форумын хүрээнд оролцогчид Баянгол Эко амралтын газарт малчин айлаар зочилж, морь унаж нүүдэлчин ахуйтай танилцаж, нум сум харваж, тоглоом наадгай сурч, Монголын түүх, соёл, ард түмний уламжлалтай танилцаж, мод тарьсан юм.


Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-06-25