1 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      2 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      3 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      4 ULAANBAATAR CABLE CAR CONSTRUCTION REACHES 85 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      5 MONGOLIAN MINING CORPORATION REPORTS Q2 2026 PRODUCTION DATA WWW.NG.INVESTING.COM PUBLISHED:2026/07/23      6 1033RD ESC SUPPORTS EXERCISE KHAAN QUEST IN MONGOLIA WWW.VA.NG.MIL PUBLISHED:2026/07/23      7 UNDP AND KOICA LAUNCH SECOND PHASE OF PARTNERSHIP TO ADVANCE WOMEN’S AND YOUTH LEADERSHIP IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/23      8 MONGOLIA PM N.UCHRAL ORDERS ADVANCE NOTICE BY AUGUST 1 FOR COP17-RELATED ROAD CLOSURES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/22      9 CHINA TO SUPPORT SUPPLY OF AI-92 GASOLINE AND AVIATION FUEL TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/22      10 MONGOLIA, TAJIKISTAN DEEPEN STRATEGIC PARTNERSHIP WITH 11 NEW AGREEMENTS WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2026/07/22      ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИРЭХ ӨВӨЛ 280 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ХАЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИД 1.3 ИХ НАЯДЫГ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     МОНГОЛЫН АНХНЫ ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ЕС ДҮГЭЭР САРААС ТУРШИЖ, XII САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     СОР17: 190 ОРЧИМ ОРНЫ 2000 ГАРУЙ ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИРЭХ ХОЁР ЖИЛ COP-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4621 ТӨГРӨГӨӨС 4508 ТӨГРӨГ БОЛЖ БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ХАГАС КОКСОН ТҮЛШТЭЙ "ХОРШИХ" АСААГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын анхны дүүжин тээврийг ес дүгээр сараас туршиж, XII сард бүрэн ашиглалтад орно www.itoim.mn

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр дүүжин тээврийн G1 буудалд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: “Дүүжин замын тээврийг есдүгээр сарын 19-өөс эхлэн туршиж эхэлнэ. Ингээд 10 дугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20 хүртэл улсын комисс ажиллах юм. Төслийн нийт гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байна. Харин G1, G2 буудлын барилга угсралтын ажил 80 орчим хувьтай буюу төлөвлөгөөт хугацааны дагуу явж байгаа. Наадмын өдрүүдэд нэг кабинтай туршилтыг амжилттай хийсэн. Нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд 800 кг-ын даацтай. Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно. Ийм 98 кабин иргэдэд үйлчилнэ. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нийтийн тээврийн хамгийн орчин үеийн шинэ соёл иргэдэд хүрнэ” гэв.  

Дүүжин замын тээвэр цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай, эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах горимтой.

Дүүжин замын тээвэр төслийн Талбайн менежер Жуан Муниер: “Төслийг хэрэгжүүлэх хугацаанд оролцогч талууд болох НТУГ, “Моннис инженеринг” ХХК, “Максимал” ХХК, “Пома”-гийн инженер техникийн ажилчид нэг зүгт харж ажилласан. Бид маш сайн үр дүнтэй ажиллаж байгаа. Монгол инженерүүдтэй ажиллахад их таатай байна. Гэрээнд заасны дагуу төсөл ашиглалтад орсны дараа гурван жилийн турш сургалт, засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ долоо хоногоос Францын мэргэжилтнүүд аврах ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагуудад явуулж байна” гэв.

НОБГ-ын Аврах ангийн Штабын дарга М.Цогтбаяр: “Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч буй шинэ төрөл учир аврагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах өндрийн дадлага сургуулилалтуудыг зохион байгуулж байна. Хэдийгээр дүүжин замын тээвэрт осол аваар гарах эрсдэл бага боловч бид бэлэн байдлыг хангаж энэ цэгт хүрч ажиллах аврагч бүрэлдэхүүнийг сургаж байгаа юм” гэв.



Нийтэлсэн огноо2026-07-23