Аллага, хядлага, зүй зохисгүй агуулга бүхий бичлэг түгээхгүй байхыг анхааруулав www.news.mn
Тэрбээр, “Долоодугаар сарын 27-ны өдөр 14:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутагт байрлах "Драгон төв"-ийн гурван давхраас 25 настай иргэн унаж амь насаа алдсан. Урьдчилсан байдлаар амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажил хийгээд явж байна.
Гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бичлэг задарч байгаа асуудал байгаа. Цагдаагийн байгууллагаас нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа, хамгаалах бэхжүүлэх арга хэмжээг хуулийн хүрээнд хэрэгжүүлж ажилладаг. Драгон төвийн хэрэгтэй холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ нь зохимжгүй. Аллага, хядлага, зүй зохисгүй агуулга бүхий бичлэгийг түгээхгүй байхыг хүсэж байна. Энэ хэрэг дээр шалгалтын ажил хийгдэж байгаа.
Хүүхдүүдээ өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй“ гэх утгатай бичлэгт гарсан 13 болон таван настай хоёр хүүхдийг Хүүхэд хамгааллын төвд хүргэсэн. Хүүхдүүдэд хараа хяналт тавих үүрэгтэй эх архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, хамааралтай нөхцөл байдал тогтоогдсон” гэв.
С.УЧРАЛ
Нийтэлсэн огноо2026-07-29





