1 43,000 PASSENGER CARS IMPORTED IN THE FIRST HALF OF 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      2 OIL REFINERY CONSTRUCTION TO BE INTENSIFIED AND LEGISLATIVE BOTTLENECKS REMOVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      3 TEN YEARS OF 'HUNNU ROCK': THE HU LAUNCHES NEW WORLD TOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      4 NATIONAL AI COUNCIL ESTABLISHED TO DRIVE DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      5 THE MAGIC OF MONGOLIA: WHY PEOPLE VISIT THE MOST SPARSELY POPULATED COUNTRY IN THE WORLD WWW.JACKSFLIGHTCLUB.COM PUBLISHED:2026/08/12      6 THE MOST EXPENSIVE MISTAKE MONGOLIAN COMPANIES KEEP MAKING AND CALLING IT A HIRING DECISION (BLOG) WWW.LAMBDA.GLOBAL PUBLISHED:2026/08/12      7 MONGOLIA SUCCESSFULLY TESTS INTERCITY FREIGHT TRANSPORT WITH HEAVY ELECTRIC TRUCKS FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/12      8 MONGOLIA RATIONS GASOLINE AS FUEL SHORTAGES SEND DRIVERS INTO LONG LINES WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/12      9 VIEWS EXCHANGED WITH ADB ON EDUCATION SECTOR REFORM AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      10 “FOREIGNERS WHO LEARN ABOUT CHINGGIS KHAAN THROUGH HISTORY AND THE HU THROUGH MUSIC ARE BECOMING MORE INTERESTED IN THE MONGOLIAN LANGUAGE” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 81.9 ХУВЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР ӨСГӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     ШАТАХУУН ОЛГОДОГ ЗОХИЦУУЛАЛТЫГ БЯМБА ГАРАГААР ТАСАЛБАР БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 214.9 КМ ТӨМӨР ЗАМ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ТҮШИГЛЭН ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     “БАЯНХОШУУ ДЭД ТӨВ”-ИЙН ДАРААГИЙН 150 АЙЛЫН БАРИЛГЫН АЖИЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     НАЙМДУГААР САРЫН ШАТАХУУНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХАНГАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     БАГАХАНГАЙ -ХӨШИГИЙН ХӨНДИЙ - ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     МОНГОЛ ДАХЬ ГАДААД АЖИЛЧДЫН ТОО 43 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "ШАТАХУУНЫ НӨӨЦГҮЙ БОЛСОН УЛС, ОРНУУД ЗАЙНААС АЖИЛЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Нефть боловсруулах үйлдвэрийг түшиглэн технологийн парк байгуулна" www.news.mn

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин:

-Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, хиймэл оюун ухаан хөгжсөн өнөөгийн нөхцөлд дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгалын гол бүрэлдэхүүн болох дата үйлдвэрлэлд оролцох шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу КОП17-ын үеэр Монгол Улсад AI ногоон дата төв байгуулах бодлогоо олон улсад танилцуулахаар бэлтгэж байгаа. Тодруулбал, Монгол Улсад хэрхэн хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын ямар нөхцөл боломжтой, хууль эрх зүйн орчин ямар байгааг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахад түлхүү анхаарч, Монгол Улсын газар нутаг, цаг уурын таатай нөхцөл зэрэг давуу талтай уялдуулан олон улсын дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

КОП17 хурлын хүрээнд ногоон өгөгдөл цуглуулах төсөл танилцуулж ажиллана.

Түүнчлэн Монгол Улсад Хиймэл оюун ухааны үндэсний зөвлөл байгуулахаар төлөвлөж байна. Тус зөвлөлийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж ажиллана. Тус зөвлөл нь төрийн үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилан иргэдэд хүргэх, мөн боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт AI технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм.

Ингэснээр Монгол Улс хиймэл оюун ухааны технологийн салбарт олон улсын түвшинд шинэ тоглогч болон орж ирэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:

-Цөлжилтийн төлөв байдлын судалгааны тайлан эцэслэгдэж гарсан. Энэхүү судалгааг 2025 оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Монгол Улсын нийт газар нутгийг 100 хувь гэж авч үзвэл, 2020 оны судалгаагаар 76 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртөж эхэлсэн гэсэн тоон үзүүлэлт 2020 оны байдлаар гарсан байсан. Харин шинэчилсэн судалгааны дүнгээр нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөж эхэлсэн байна.

Үүнээс 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42 хувь нь дунд зэрэг, 31 хувь нь сул цөлжилтөд өртсөн бол нийт газар нутгийн 18 хувь нь цөлжилтөд нэрвэгдээгүй гэсэн дүгнэлт гарсан.

Энэхүү судалгааны дүн нь цаашид төрийн бодлого, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болон бүх бодлогын суурь баримт бичигт ашиглагдах мэдээлэл болох учиртай. Судалгааны үр дүнд үндэслэн цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тодорхойлно.

Богино хугацаанд эрт арга хэмжээ авахгүй бол жил ирэх тусам газар тариалан, малын бэлчээр, гол горхи зэрэгт сөрөг үзэгдлүүд бий болж, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нь эргээд эдийн засаг болон уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж байна. КОП17-г Монгол Улсад зохион байгуулах суурь шалтгаан ч үүнтэй холбоотой.

КОП17 болох хүртэлх хугацаанд тохижилт, засал чимэглэл, цэвэрлэгээ үйлчилгээ, туршилт тохируулга болон сургалтын ажлуудыг хийж байна. Өнөөдөр дэд хороод эцсийн хуралдаанаа хийнэ.

Одоогоор нийт 7800 зочид, төлөөлөгчид оролцохоо эцэслэн илэрхийлсэн. Зочид буудал, нисэх буудлын бэлтгэл ажлыг хангаж, хурал болох байршлыг хамгаалалтад авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, цаг агаарын эрсдэлт хүчин зүйлд бэлэн байх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Мөн хууль, хүчний болон онцгой байдлын байгууллагын ажилтнууд бэлэн байдалд байна.

Үндсэндээ КОП17 хурлын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж хэлж болно.

Төсөв, санхүүгийн тухайд улсын төсвөөс 250 орчим тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа. Мөн 20 орчим тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаад улс орнуудаас ирүүлсэн хандивын хөрөнгөөр бүрдүүлж байна.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг: 

-Нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа. Гэвч төслийн явц харьцангуй удаашралтай байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн хэрэгжилт удааширсан шалтгаан нь оролцогч тал олон байгаатай холбоотой. Мөн Монгол Улс сүүлийн 30 орчим жил томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгээгүй нь инженерчлэл, дэд бүтцийн чиглэлээр тодорхой хүндрэл үүсгэж байна.

Үүнтэй холбоотойгоор инженерчлэл, дэд бүтцийн магадлагаа хийх болон Монголын талын хариуцаж байгаа ажлуудыг эрчимжүүлэх чиглэлээр Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Чингис хаан Үндэсний баялгийн сангийн ТУЗ-ын дарга нарт Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.

Нефть боловсруулах үйлдвэрийг дагаж олон жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Засгийн газрын хуралдаанаар уг төслийг цаашид үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад өгсөн байна. Энэ асуудлаар холбогдох шийдвэрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн гаргах хүлээлттэй байна.

Мөн стратегийн чухал ач холбогдол бүхий тус үйлдвэрийн талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Үйлдвэр ашиглалтад орсноор шаардагдах хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ажиллахыг Боловсролын сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хураллдаанаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна.

Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо.Үндэсний зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, зөв соёл хэвшүүлэхэд анхаарна. Энэ зөвлөл дүрмээ өнөөдөр баталсан. Энэ бүрэлдэхүүнд бусад салбарын сайд нар болоод хувийн хэвшлийн төлөөлөл 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллана. Цаашид иргэд хотын соёлд хэрхэн нийцэж амьдрах талаар олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажлуудыг илүү өргөн хүрээнтэйгээр, үр дүнтэй хэрэгжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.



Нийтэлсэн огноо2026-08-12