1 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      2 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      3 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      4 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      5 ADB LAUNCHES $92.6 MILLION FUND TO SUPPORT SUSTAINABLE AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/24      6 MONGOLIA’S RANGELANDS CAN BOUNCE BACK–IF THE LIVESTOCK MODEL CHANGES WWW.BLOGS.ADB.ORG PUBLISHED:2026/08/24      7 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      8 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      9 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      10 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     НИЙСЛЭЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ 30 НОГООН ӨРТӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д 100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгой үйлдвэр дотоодын эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүч авна www.news.mn

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлаар (СOP17) уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ. Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлалаа.

Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжинэ
Оюу толгой үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлэх боломжтой бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой юм.

Газрын доройтлыг бууруулах санаачилга хэрэгжүүлнэ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэн, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал,

Говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5,000 га хүртэл талбайг хамарсан загийн ойжуулалт хийнэ.
Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ойг нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломж судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой байдлаар хөгжүүлэхээр ажиллана.
Орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалж, арчлан ургуулахад чиглэсэн, санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг  хэрэгжүүлнэ.
Үндэсний усны аюулгүй байдалд хувь нэмэр оруулах санаачилга хэрэгжүүлнэ
Энэхүү санаачилга нь шинжлэх ухаан, инновац болон усны нөөцийн хамтын удирдлагад тулгуурлан Монгол Улсын урт хугацааны усны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэнэ. Тухайлбал,

Газар доорх усыг нэмэгдүүлэх зорилгоор ус агуулагч үе давхаргыг зориудаар арвижуулах (managed aquifer recharge) чиглэлийн туршилт, эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжин эрчимжүүлнэ.
Хурын ус хуримтлуулах замаар гадаргын усны экосистемийг сэргээх боломжуудыг судалж, туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ.
Говийн бүсийн газар доорх усны нөөц, чанарын судалгаа хийнэ.
 
Энэ талаар Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон "Эдгээр ажлууд нь Рио Тинтогийн Монгол Улс дахь бат бөх түншлэл, Оюу толгойгоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдэх үнэ цэнийг бүтээх нийтлэг зорилгын илэрхийлэл юм. Бид эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахад дэмжлэг үзүүлэн, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр өгсөн амлалтуудаараа ойрын таван жилд хэмжигдэхүйц үр дүн гарган олон арван жилд үргэлжлэх эерэг өөрчлөлтийн суурийг тавихыг зорьж байна” гэв.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн  “Хувьцаа эзэмшигчийн хувьд бид “Оюу толгой” компанийн эрчим хүчний шилжилт, усны нөөцийн хамгаалалт, газрын нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлого, хөгжлийн зорилттой уялдуулан Монгол Улсад илүү үр өгөөжтэй байхад анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид байгаль орчин, нийгмийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын бодит үр дүн, ирээдүйд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно” гэв.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах хүрээнд төр, орон нутаг, хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрчимжүүлнэ” гэв.



Нийтэлсэн огноо2026-08-24